Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 27, 2018
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төв банкны тухай хуулийн 5.7-д Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай заалт шинээр орсон. Энэхүү заалттай холбоотойгоор Монголбанк “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг өнгөрсөн 7 сарын 23-нд шинэчлэн батлан мөрдүүлж байгаа юм.
Журам хэрэгжсэнээр иргэд мэдээллээр хангагдах давуу талтай. Хэдийгээр өмнө нь уг журмын дагуу мэдээлэл авах эрхтэй байсан ч одоо илүү бодитой хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм.
Тухайлбал, хадгаламжийн хүүг жилээр зарлаад, зээлийн хүүг сараар зарладаг байсныг жилээр нь зарладаг болжээ. Өрхийн хэрэглээний зээлийн сарын дундаж хүү 2-2.5 хувьтай байдаг. Бага мэт сонсогдож байгаа ч жилээр нь тооцоод үзэхээр 24-30 хувь. Иргэд энэ тоог анзаарахгүйгээр 2.5 гэдгээр нь хардаг. Гэтэл хадгаламжийн хүүг харьцуулаад үзэхээр хамгийн дээд тал нь жилийн 13-15 хувь байх жишээтэй. Хэрэв зээлийн хүүг жилээр нь мэдээлбэл иргэд илүү анхааралтай хандаж, мөнгө зээлэх үү, мөнгөө хадгалуулах уу гэдэг сонголт хийх боломжтой юм. Мөн уг журмаар банкууд хүү, шимтгэлийн хэмжээндээ өөрчлөлт хийвэл шууд тухайн өдөртөө цахим хуудсандаа мэдээллээ шинэчилж оруулдаг болж байгаа юм.
100 сая ба түүнээс доош дүнтэй зээл гаргахаасаа өмнө нийт зээл болон хүү, шимтгэлд хэдэн төгрөг төлөх, бодит өртөг ямар байх талаар үйлчлүүлэгчдэд танилцуулж, мэдээлэл өгнө гэсэн үг.
Бодит өртөг гэдэг нь зээлийн зарласан хүү, шимтгэл, хураамж бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн хувиар илэрхийлсэн үзүүлэлт юм. Жишээ нь, хэрэглээний зээлийн жилийн дундаж хүү нь 30 хувь гэж бодвол бодит өртөг шингэхээр жилийн 31.19 болно. Тиймээс банкууд 100 сая хүртэлх зээл авч байгаа бүх үйлчлүүлэгчиддээ дээрх мэдээллийг танилцуулах үүрэгтэй болж байна.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.52.77] ・ 2026.02.03 Хариулах
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [102.89.83.30] ・ 2025.10.24 Хариулах
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [105.112.217.11] ・ 2024.12.11 Хариулах
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, Та бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна. Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг. Асуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу: [DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM] APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $780,000.00 Хүндэтгэсэн.
Санал болгох
1 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
2 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
3 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
4 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
5 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?