Аюул учруулахуйц буюу хэмжээгээрээ Эйфелийн цамхгаас том хэмжээтэй солир Дэлхийн тойрог замд ирэх долоо хоногт орж ирнэ гэж АНУ-н сансрын агентлаг НАСА мэдээлжээ.



4660 Нереус гэдэг нэртэй 330м урт, өндөг хэлбэртэй уг солир энэ сарын 11-ний бямба гаригт манай гаригаас 3.8 сая км-ийн цаана 23,700 км/цагийн хурдтай өнгөрнө гэсэн байна.

Энэ нь сүүлийн 20 жилд байгаагүй хамгийн ойрхон зөрж байгаа солир юм Хол зай шиг санагдаж байж болох ч сансрын хэмжээгээр бол шидсэн чулуу таны чихний хажуугаар өнгөрөхтэй адил гэнэ.

Дэлхийд 7.5 сая км-ийн зай дотор хурдтай ойртож ирж буй аливаа солирыг НАСА агентлаг аюултай гэж ангилдаг юм. Дараагийн удаа уг солир 2031 оны 3-р сарын 2-нд Дэлхийтэй дахин ойртож өнгөрөх бол хамгийн ойр өнгөрөх тохиолдол нь 2060 оны 2-р сарын 14-нд 1.2 сая км-ийн цаагуур өнгөрнө.

Эх сурвалж: https://www.livescience.com/