Хэрвээ та аялж байгаа бол зальжин хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Та хормын дотор ч хохирогч болон хувирч магадгүй. Эдгээр зөвлөгөө нь таны дэлхий ертөнцийг танин мэдэх аяллын явцад мөнгө, цагийг тань хэмнэхээс гадна хамгийн чухал нь аюулгүй байдлаа хангахад тусална.
1. Үнэгүй гэсэн зүйлүүд ихэвчлэн үнэгүй байдаггүйг санаарай
Та гудамжны артистуудыг харж байсан байх, тэдний зарим нь үнэхээр гайхалтай. Гэхдээ тэд хамт зургаа авахуулах санал тавихад болгоомжлох хэрэгтэй. Тэдний зарим нь зургаа хамт даруулсаны дараа төлбөр шаардах болно. Өөр нэг түгээмэл арга нь “нөхөрлөлийн бугуйвч”. Залилагчид ихэвчлэн “үнэгүй” гэх боловч бугуйнд тань зүүсний дараа мөнгө шаарддаг. Тэд ихэвчлэн бүлгээрээ явах бөгөөд гарыг тань барьж авахыг хичээдэг. Бидний ихэнх нь айдаст автаж “үгүй” гэж хэлэхээс зайлсхийдэг ч бугуйнд тань зүүлгэхээс өмнө “үгүй” гэж хэлэх хэрэгтэй.
2. Биед авч явахад илүүдэхгүй зүйлс
Паспортны илүү зураг, дебит болон кредит карт, камерны баттерей – эдгээр зүйлс нь нэмэлт зай эзэлдэггүй, овор багатай бөгөөд гэнэтийн зүйл тохиолдоход аяллыг тань аврах болно.
3. Яаралтай тусламжийн мөнгө
Гэнэтийн тохиолдолд хэрэглэх бэлэн мөнгө, картыг байрлуулах нууц газартай байх хэрэгтэй.
4. Уугуул хүмүүстэй уулз
Тухайн газар нутгийг илүү мэдэхийг хүсвэл суурин хүмүүстэй уулзах хэрэгтэй. Тэднийг амьдралын хэв маягаар нь өнгөцхөн дүгнэх гэж яарах хэрэггүй. Оюун санаагаа нээлттэй байлга.
5. Түрээсийн мотоцикл, унадаг дугуй нь хулгайлагдсан эсвэл эвдрэлтэй байж болохыг анхаар
Амралт зугаалгын үеэр мотоцикл болон цахилгаан дугуй түрээслэх нь маш тааламжтай ба түрээслэгчдийн дийлэнх нь жинхэнэ байдаг. Гэсэн ч заримдаа залилагч нартай учрах тохиолдол гардаг бөгөөд тэдний түрээсийн дугуй, мотоцикл нь эвдрэлтэй аль эсвэл хулгайлагдах магадлалтай. Хэрвээ эвдэрсэн юмуу, алдах тохиолдолд тухайн эд зүйлсийг төлөх, засуулах зардлыг түрээлэгчээс нэхдэг. Үүнээс болгоомжлохын тулд өөрийн түгжээг хэрэглэх хэрэгтэй. Магадгүй тэд цоожны хос түлхүүрний нэгийг л танд өгсөн байж болно. Тиймээс цахилгаан дугуйг аюулгүй газар байрлуулж, өөрийн түгжээгээр түгж.
6. Тийрэлтэт цанын эвдрэлээс болгоомжил
Өөр түгээмэл заль бол тийрэлтэт цана, дугуй түрээслэх үед тохиолддог. Түрээслэхээсээ өмнө сайн шалгаж авах хэрэгтэй. Таныг буцааж өгөх үед зураас, хагарал зэргийг харуулан, таны буруугаас болсон мэтээр буруутгаж, уг эвдрэлийг засах төлбөрийг нэхэмжилдэг. Та түрээслэх үедээ бүх төхөөрөмжийн зургийг авч энд тэнд гарсан зураас эсвэл элэгдлийг баталгаажуулах нь болзошгүй зардлаас аврах болно.
7. Чичиргээнээс зайлсхийхийг хүсвэл өглөөний нислэгээр нисээрэй
Ихэнх ширүүн салхи, бороо нь үдээс хойш болон оройд хуримтлагддаг. Тийм учраас өглөөний нислэг нь сэгсрэлт багатай байдаг.
8. Эрт босох
Эрт босвол хүний хөл дарахаас өмнө амжих болно. Өглөө зураг дарах нь хамгийн тохиромжтой байдаг бөгөөд мэргэжлийн хүмүүс өглөөг “алтан цаг” гэж нэрлэдэг.
9. Жилийн хамгийн тохиромжтой цагийг сонгох
Сургуулийн амралт нь хүүхэдтэй хүмүүсийн хувьд аялах тохиромжтой цорын ганц үе юм. Хэрвээ та сургуулийн насны хүүхэдгүй бол аялалаа хүүхдийн амралтаас зөрүүлж сонгох нь зүйтэй. Заримдаа аяллын оргил бус үеэр төлөвлөх нь амралтаа тав тухтай өнгөрүүлэх боломжийг олгохоос гадна мөнгийг тань хэмнэнэ.
10. Гадаад хэлээр хэд хэдэн үг цээжлэх
Гадаад хэлийг заавал төгс мэддэг байх шаардлагагүй. Зорчих гэж байгаа орныхоо ганц хоёр хэллэгийг мэддэг байхад таны аяллын туршлагад ихээхэн өөрчлөлт оруулж болно. Орон нутгийн хэлээр жуулчид үг хэлэхэд хүмүүс ихэвчлэн талархан хүлээж авдаг.
11. Цахилгааны гүйдэл тохируулагч (adaptar)авах
Одоо үед хүмүүс олон төрлийн төхөөрөмж хэрэглэдэг болсон учраас цэнэглэгч болон тухайн орны цахилгаан гүйдэл тохируулагчийг авсанаар гарч болох хүндрэл, толгойны өвчнөөс аврах болно.
12. Ухаалгаар ачаагаа бэлдэх
Нэг долоо хоногийн амралтад явахад 10 хос гутал шаардлагатай юу?
13. Олон зориулалтаар хэрэглэж болох зүйлсийг сурч авах
Sarong буюу нимгэн алчуурыг олон янзаар хэрэглэх боломжтой. Бэлхүүсээрээ даруухан зангидахаас гадна нар, тоосноос хамгаалах болон хүзүүний ороолт, нөмрөг, дохионы туг зэргээр ашиглах боломжтой.
14. Тухайн газрын хоолыг ид
Хоол идэх газар хайж байгаа бол орон нутгийн хүмүүс хаана хооллож байгааг ажигла. Энэ нь ерөнхийдөө хямд байдагаас гадна тухайн газрын хоолны жинхэнэ амтыг мэдрэх болно.
15. Очих гэж байгаа орныхоо тухай мэдлэгтэй болох
Тухайн газарт хориглодог зүйлсийн талаар олж мэдэх хэрэгтэй. Зарим орны соёл нь таны дасал болсон соёлоос маш их ялгаатай байж болох бөгөөд эдгээр ялгааг олж мэдээгүйн улмаас санамсаргүйгээр хэн нэгнийг доромжлож ч болох юм.
Эх сурвалж: brightside.me