Б.Баясгалан
01 сарын 28, 2020
Эрүүл мэндийн яам уг мэдээлэл ташаа байсныг дахин мэдээлэл хийж мэдэгдсэнийг ЭНД дарж уншина уу.
Автрали улсын Мельбурн хотод байгаа Монгол Улсын 34 настай иргэн, эрэгтэйгээс шинэ коронавирусын халдвар илэрчээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "Нислэгийн хугацаанд тухайн иргэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байж байгаад очсоныхоо шөнөөс халуурч эхэлсэн байна. Улмаар тус хотын эмнэлэгт тусгаарлагдан хэвтэж байсан. Нэгдүгээр сарын 25-нд түүнээс шинэ коронавирусын халдвар илэрсэн нь лабораторын шинжилгээгээр тогтоогдсон талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна" хэмээлээ.
Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй нь БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.