Монголчууд биднээс ч илүү Монгол гэдэг нэрийн төлөө санаа зовниж, сэтгэлээ чилээдэг сайхан сэтгэлт гадаад хүмүүс байх юм даа.

Та анхааралтай уншаад “цахим өргөдлийн холбоос” гэдэг дээр дарж SIGN THIS PETITION гэсэн улаан бичиг дээр товшино уу. Ердөө овог нэр, и-мэйлээ бичээд л болчихно. 3 минут ч болохгүй шүү.

Сайн байцгаана уу?
Та бүхэн сайхан өвөлжиж байгаа биз ээ. Францын нэг дуучин  “Монгол” хэмээх нэршлийг доромж утгаар хэрэглэх явдлыг өөгшүүлсэн нэгэн дуу гаргасан нь хүний эрхийн мэдрэмжтэй хэн бүхний дургүйцлийг төрүүлсэн хэрэг болоод байгаа талаар мэдээлж, эсэргүүцлийн арга хэлбэрт маань оролцохыг уриалахаар энэхүү захиаг бичиж байна.

Рэп дуучин Орэлсан шинээр гаргасан « L’odeur de l’essence »  (Шатахууны үнэр) дуундаа  « Монгол » нэрийг Монголчууд болон Монгол соёлоос гаралтай хэн бүхэнд туйлын доромж утгаар хэрэглэсэн байна. Уг дуунд:
2’57-оос эхлэн:              
"Эргүү малуудыг (монголуудыг) авч зэвсэг өгөөд
Энийгээ « шударгаёс » гэчихжээ, гэмт хэргүүд нь илтгэнэ."
3’11-ээс эхлэн:              
"Эргүү малууд (монголууд) эксперт болсноос хойш
Эргүү малуудаар (монголуудаар), Монголын Эзэнт Гүрнээр хүрээлэгдэж,
Эргүү малуудад (монголуудад) таалагдахаар эргүү малуудыг (монголуудыг) хийж байна."      
гэсэн байгааг сонсч болно.

“Монгол” хэмээх нэрийг ийнхүү ашиглах нь доромжлол төдийгүй, Монгол соёлын тодотголд халдсан, хүний эрхэм чанарыг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн бид үзэж байна. Өнгөрсөн зуунуудын расист, алагчлах үзэлтэй хандлага өнөөгийн нийгэмд хэлбэржих ёсгүй. Хүний нэр төр, эрхэм чанар, соёлын олон төрлийг хүндэтгэх тал дээр франц хэлтнүүдийн сэтгэлгээнд ухралт үүсгэхэд ийнхүү нэмэрлэх нь өнөөгийн глобал виллэйж-ийн эрин үед туйлын хортой хэрэг болно. Дашрамд, Англи хэл энэхүү доромж утгыг хэдийнээ халж, Оксфордын толь бичгээс хассан билээ. Франц хэлнээ хэрэглэгдсээр буй энэ утгыг халахаар хүчин чармайлтаа бид үргэлжлүүлж байна.

Олны танил, нөлөө бүхий Орэлсан шиг хүмүүс нь бүхэл бүтэн туургатан, тэдний соёлын болоод үндэсний таних тэмдэг, улсын болоод гарлынх нь нэрийг тодорхойлсон нэршлийг ингэж ашиглахнь « Монгол » нэрийг доромж утгаар хэрэглэх явдлыг жирийн үзэгдэл болгож, бусдын соёлд хүндэтгэлгүй хандах явдлыг нийгэмд өөгшүүлж, улмаар Монголчууд болон Монгол гарал, соёлтой хүмүүсийг дээрэлхэх, гадуурхах явдлыг нэмэгдүүлэх зэрэг хор уршигт хүргэх эрсдэлтэй байна.
Үүний учир, энэхүү дуучны бүтээлд хориг тавьж, улмаар франц хэлнээс « монгол » үгийн доромж утгыг арилгах тал дээр гаргаж буй хүчин чармайлттай маань нэгдэж, дуучин Орэлсаны дээрх дууг хориглохыг уриалсан өргөдөлд гарын үсгээрээ нэгдэж, #jesuismongol #jesuismongole #iammongolian болон #boycottorelsan тэмдэглэгээнүүдийг ашиглан, хүний эрхийн мэдрэмжтэйгээр, Монгол нэрээ эерэгээр таниулсан агуулгуудыг болж өгвөл Англи, Франц хэлээр, үгүй бол Монгол хэлээрээ, эсвэл зүгээр л хашьтаг тэмдэглэгээтэйгээр өөр өөрсдийн цахим сувгаараа түгээнэ үү.

Цахим өргөдлийн холбоос: https://chng.it/MCG66tzkck

Анхаарлаа хандуулсанд их баярлалаа, шинэ оноо сайхан угтаарай.
Жоанни