"Авьяаслаг Америкчууд" шоуны сүүлийн шат хүртэл шалгарсан Индонезийн оролцогч нь “Ариун Рианна: Эхлэл” нэртэй аймшгийн кинонд анхны дүрээ бүтээжээ.

Уг кинонд Рианна эцэг эхийн хамт гэрээсээ албадан гарах бөгөөд авга ах Жонагийн гэрт амьдрах болдог тухай World Buzz-д мэдээлсэн байна. Тэд Рианна Риани хэмээх хуучин хүүхэлдэйг олж илрүүлдэг. Улмаар Рианна хүүхэлдэйтэй илүү цагийг өнгөрөөн, түүнтэй ярих болсноор бусад хүнтэй ярихаас татгалздаг байна. Рианнагийн хүүхэлдэйтэй эхлүүлсэн нөхөрлөл сургуулийн амьдралд нь ч нөлөөлдөг. Рианнагийн зөвлөх багш болох Сикгу Клара нь түүнд санаа зовж, гэрт нь айлчлах болно. Үүний дараа Рианнагийн эцэг эх нь байшинд сонин хачин зүйл тохиолдож байгааг анзаарах ба охины зөвлөх багш нь түүнд туслуулахаар найз охидыг нь авчирснаар байдал улам дорддог. 

Малайзын "Horizon Film Entertainment" студийн бүтээсэн "Ариун Риана: Эхлэл" кино 12 дугаар сарын 22-нд Малайзад албан ёсоор нээлтээ хийх аж.



Эх сурвалж: https://nextshark.com/