Рианна дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучнаар нэрлэгдлээ

Б.Анхилам
06 сарын 05, 2019

Хүчирхэг хоолой, өвөрмөц дүр төрхөөрөө алдартай дуучин Робин Рианна Фэнти албан ёсоор дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй уран бүтээлчээр тодорлоо. 

31 настай түүний ашиг орлого аль хэдийн 600 сая ам долларт хүрчээ. 

Хамгийн баян уран бүтээлчийн удаах байруудад домогт поп дуучин Моданна 570 сая ам доллараар, Селин Дион 450 сая ам доллараар, Бионси 400 сая ам доллараар бичигдсэн байна.

Рианна нь зөвхөн уран бүтээлээс гадна “LVMH” брэндийн үүсгэн байгуулагч Францын тэрбумтан Бернард Арнольдтой хамтарч “Fenty Beauty” хэмээх гоо сайхны брэнд гаргасан нь уг жагсаалтад багтахад онцгой нөлөөлсөн юм.

2017 онд эхлүүлсэн “Fenty Beauty” брэнд эхний долоо хоногтоо л 100 сая ам долларын ашигтай борлуулалт хийсэн бөгөөд тэр даруй Рианнагийн нэр хүнд огцом өсөн Instagram дагагчид нь 71 саяд хүрчээ.

Түүний ачаар Fenty Beauty бренд 15-хан сарын дотор 570 сая ам долларын ашиг орлого олж чадсан юм.

Forbes сэтгүүлийн үзэж буйгаар энэ эрчээрээ 2025 он гэхэд даруй 200 тэрбум долларын ашиг олох боломжтой аж. “Өөрийн хүчээр амжилтанд хүрсэн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалт”-ын 80 эмэгтэй тутмын 11 нь Рианна болон Кайли Женнер шиг гоо сайхны бүтээгдэхүүний бизнест хүч сорьж амжилт олжээ.

Бичлэг:


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.