МОСКВА/РИА Новости/. Америкийн дуучин, жүжигчин Рианна Саудын Арабын тэрбумтан Хассан Жамилтай хайр сэтгэлийн холбоотой болсон гэдгээ  хүлээн зөвшөөрчээ.

“Тиймээ, бид хамтдаа байгаа. Бид харилцаатай болоод удаж байна. Бид хоёрын хувьд бүх зүйл сайхан байгаа учир би аз жаргалтай байна” хэмээн тэрбээр ярьжээ. 

Саудын Арабын тэрбумтантай Рианна 2017 оноос болзож эхэлжээ. Хосууд харилцаагаа нуухыг хичээж байсан хэдий ч папарацийн дуранд өртсөн байна. Энэ харилцаа удаан үргэлжилж хуримаа хийхээр болбол хуримын даашинзаа хаанаас сонгох вэ хэмээн дуучин бүсгүйгээс асуухад “эргэлзээгүй Жон Гальяно” хэмээн Рианна хэлсэн байна.



Эх сурвалж: Монцамэ агентлаг