Хүдэрчулууны Хулан
06 сарын 14, 2025
Улаанбаатарын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ гэлээ. Энэхүү төслийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрбээр “Аялагч Ганхүү Узбекстан улсад аялж яваа бичлэгийг үзлээ. Хилийн шалганы хүмүүс түүний машины улсын дугаарыг хараад "Украйнынх уу?" гэж асуусан бна. Ингэж асуухаас ч аргагүй. Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, крилл үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар Зам тээврийн хөгжлийн яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ” гэжээ
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.110] ・ 2026.03.08 Хариулах
Дугаар