Манай улс БНЭУ-аас буцалтгүй тусламжаар хүлээн авсан коронавирусийн эсрэг АстраЗенека вакциныг энэ сарын 23-наас зорилтот бүлгийн иргэддээ хийж эхэлсэн. Эхний ээлжид нийт 16 эмнэлгийн байгууллагын 17092 ажилтанд хийхээр төлөвлөөд буй. Өнөөдрийн байдлаар тэдний 35 хувь буюу 4926 хүнийг уг вакцинд хамруулжээ.

Вакцинд хамрагдсан иргэдийн 21.5 хувьд дараах шинж тэмдгүүд зонхилон илэрсэн байна.

  • Халуурах /186 хүнд/
  • Толгой өвдөх /180 хүнд/
  • Тариулсан газар хөндүүрлэх /102 хүнд/
  • Үе мөч өвдөх /91 хүнд/
  • Ядрах /86 хүнд/
  • Бие арзайх /69 хүнд/
  • Дотор муухайрах /68 хүнд/


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам