Өчигдөр өдөр  нийслэлийн хэмжээнд I тунд 1318, II тунд 13.004, нийт 14322 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. 

Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэд  955.345 нь I тунд, 82.9 хувь нь II тунд хамрагдаад байна.

Өнөөдөр Улаанбаатарт явуулын 6, суурин 39 цэгт дархлаажуулалтын 90 багийн 479 эмч, ажилтан ажиллаж, 8363 иргэнийг дархлаажуулна. Мөн PCR шинжилгээний 3 цэг ажиллах юм байна. Та бүхэнд дархлаажуулалтын болон PCR цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.