П.Мөнгөнсор
06 сарын 06, 2021
Хятадын Эрүүл мэндийн хороо гурваас дээш насны хүүхдүүдэд “Синовак-Биотек” компанийн вакциныг хийхийг албан ёсоор зөвшөөрлөө.
Тус компани энэ оны эхээр вакциныхаа хоёр үе шаттай эмнэл зүйн туршилт судалгааг хүн амын эмзэг бүлэг дээр хийж эхэлсэн юм. Хүн амын 3-17 настай бүлгийг хамруулсан энэхүү судалгаанаас үзэхэд уг вакцин цар тахлаас хамгаалах боломжтой, найдвартай гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ талаар “Синовак-Биотек” компанийн гүйцэтгэх захирал Ин Вэйдонг CCTV-д онцлон ярьжээ.
Дэлхийн бусад улс орон иргэдээ вакцинжуулах ажлыг эрчимжүүлж буй. Гэхдээ хүүхдийг вакцинжуулахад гарч болох гаж нөлөө, үр дүнгийн талаарх судалгаанууд харьцангуй цөөн байгаа юм. Энэ үед гурваас дээш насны хүүхдийг вакцинжуулахыг зөвшөөрсөн анхны улс Хятад болж байна.
Хятад улс энэ сарын сүүл гэхэд 560 сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьжээ.
Сонирхуулахад ДЭМБ Хятад улсын “Синовак” үйлдвэрийн вакциныг үр дүнтэй хэмээн үзэж, өнгөрсөн пүрэв гарагт бүртгэсэн билээ.
Эх сурвалж: South China Morning Post
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.