Жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэдэг дэлхийн "Аавуудын баяр" өнөөдөр тохиож байна. Тус баяртай холбоотойгоор олны танил эрхмүүд аавдаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж буй зураг, дүрс, сэтгэлийн үгс цахим ертөнц дэхь өнөөдрийн гол сэдэв болоод байна. 

Тухайлбал, Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудаснаа "Аавтайгаа аймгийнхаа ой дээр. Аавдаа хөтлүүлээд явахад дэлхий багадаад байгаа юм шиг. Аавдаа баярын мэнд хүргэе" хэмээн аавтайгаа авахуулсан зургаа нийтлэжээ.

Монгол Улсын заан Д.Долгорсүрэн хүү Д.Дагвадоржийн хамт