Асашорюү Д.Дагвадорж “Шинэ Өвөрхангай” төслийг хэрэгжүүлж орон нутгийг хөгжүүлэхэд санаа тавьж байгаа билээ. Энэ ажлынхаа хүрээнд тэрбээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болоод байгаа юм. Тухайлбал Хархорин орчмыг аялал жуулчлалын бүс болгоход онцгой анхаарах ажээ. Нээлтээ албан ёсоор хийсэн энэхүү ажлаа эхлүүлэхээр шийдсэн тэрбээр эхний ээлжинд Хархоринд мод тарихаар зарлал тавьсан байна. Өдрийн цалин нь 20-25 мянга боловч орон нутгийн ажилгүй иргэдээс хэн ч энэхүү ажилд ороогүй байна. Үүнд бухимдсан их аварга Асашорюү Д.Дагвадорж "Өдрийн 20000-25000 төгрөгөөр мод тарих газар шорооны ажил гээд зар тавихад нэг ч хүн ирсэнгүй шүү! Тэгсэн мөртлөө үхлээ хатлаа гэж элийрэх.." хэмээн твиттер хуудастаа бичжээ.