Б.Болормаа
02 сарын 05, 2021
Хүн бүрт мөнгөн хуримтлал байх нь ямар давуу талтай, хэдэн төрлийн хуримтлалтай байх хэрэгтэй талаар бид өмнө нь мэдээлсэн.
"Хуримтлал үүсгэх гэхээр цалин хүрэлцдэггүй, угаасаа бага цалин авдаг юм чинь хэдийг нь хадгалах юм бэ, гэх зэрэг шалтгаанаас болоод хуримтлалтай болж чаддаггүй. Тэгвэл бага цалинтай ч хуримтлал үүсгэж болно. Зарцуулаад үлдсэн мөнгөө хадгална гэвэл та хэзээ ч хуримтлал үүсгэж чадахгүй. Харин хадгалаад үлдсэнийг нь зарцуулах хэрэгтэй. Тиймээс орлого олсон бол, цалин чинь буусан бол хамгийн түрүүнд хадгаламжиндаа мөнгө хий, бүр хэн нэгэнд өртэй юм шиг заавал хий" гэдгийг дээрх нийтлэлд онцлон хүргэсэн. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/
Тэгвэл энэ удаа хуримтлалаа аль банкинд хадгалахаа мэдэхгүй болон банкаа сонгоогүй байгаа иргэдэд зориулж, банк тус бүрийн хадгаламжийн хүүг харьцуулан хүргэж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 11 арилжааны банк байна. Тус банкуудын хугацаатай, хугацаагүй, хүүхдийн, урьдчилан хүү авах нөхцөлтэй гэсэн дөрвөн төрлийн хадгаламжийн жилийн хүү, тэдгээрийн зөрүүг танилцуулж байна.
№ | Арилжааны банкууд | Хугацаагүй хадгаламж /жилийн хүү/ | Хугацаатай хадгаламж /жилийн хүү/ | Хүүхдийн хадгаламж /жилийн хүү/ | "Урьдчилсан хүүт" хугацаат хадгаламж /жилийн хүү/ |
1. | Худалдаа хөгжлийн банк | 4.8% | 10.2% | 10.4% | 7.8-10% |
2. | Хаан банк | 4.5% | 5-10.1% | 10% | 5.8-9.6% |
3. | Голомт банк | 4-4.5% | 10% | 10,4% | 8.7% |
4. | Төрийн банк | 5.5-6.5% | 7-13.2% | 10.4% | 5-5.5% |
5. | Хас банк | 4.8-5.2% | 6-9.2% | 9.2% | 7.2-9.2% |
6. | Тээвэр хөгжлийн банк | 6.6% | 14% | 14% | 13% |
7. | Ариг банк | 5.5% | 5.6-11.4% | 12% | 6.6-10.5% |
8. | Кредит банк | 4.8% | 8.4-14% | 14.4% | 12-13.2% |
9. | Капитрон банк | 5-5.4% | 5.4-11.2% | 11.8% | 8.46-10.66% |
10. | Үндэсний хөрөнгө оруулалтын банк | 6% | 8-12% | 12% | 10-12% |
11. | Богд банк | 4.4-5.6% | 7-12.25% | 13.3% | 10.25-11.65% |
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.52.74] ・ 2026.02.09 Хариулах
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу