Л.Дэлгэрмаа
04 сарын 16, 2021
“Хэтэвч хоосон бол сэтгэл түгшүүртэй”
Хуримтлалаараа дэлхийд тэргүүлдэг Швейцар, Швед, Герман зэрэг орнуудад гэр бүлүүд нийт орлогынхоо 8-10 хувийг тогтмол хадгалдаг ба иргэдийнх нь 95-аас дээш хувь нь хуримтлалтай байдаг. Тэгвэл манай улсын иргэдийн 76 хувь нь хуримтлалгүй.
Хуримтлал үүсгэх гэхээр цалин хүрэлцдэггүй, угаасаа бага цалин авдаг юм чинь хэдийг нь хадгалах юм бэ гэх зэрэг шалтгаанаас болоод хуримтлалтай болж чаддаггүй. Тэгвэл бага цалинтай ч хуримтлал үүсгэж болно. Зарцуулаад үлдсэн мөнгөө хадгална гэвэл та хэзээ ч хуримтлал үүсгэж чадахгүй. Харин хадгалаад үлдсэнийг нь зарцуулах хэрэгтэй. Тиймээс орлого олсон бол, цалин чинь буусан бол хамгийн түрүүнд хадгаламжиндаа мөнгө хий, бүр хэн нэгэнд өртэй юм шиг заавал хий.
Хамгийн гол нь зориулалтаар нь ангилж хадгалах юм бол илүү өгөөжтэй байдаг байна. Ямар нэгэн зорилгогүйгээр хадгалвал цуцлах магадлал өндөр байдаг бол зорилт тавиад хадгалвал зорилгодоо хүрэхийн тулд цуцлах магадлал бага байдаг байна.
Тиймээс зориулалтаар нь ангилж хадгалах боломжтой хадгаламжийн дансны аргаас хуваалцаж байна.
1.Emergency fund / яаралтай түргэн тусламжийн хадгаламж/
Бидэнд гэнэтийн зүйл өдөр болгон л тохиолдож байдаг. Найзын төрсөн өдөр, хэн нэгний баярт үйл явдалд уригдах, хэн нэгэнд өвчин зовлон тохиолдох, муугаар ярьвал ажлаасаа гэнэт халагдах гэх мэт. Энэ болгонд бэлэн байх үүднээс гэнэтийн хуримтлалын санг бүрдүүлэх хэрэгтэй. Гэнэтийн зүйлд ашиглах учраас хугацаагүй хадгаламж нээлгэх хэрэгтэй.
.
2. The holding tank / богино хугацааны зорилтот хадгаламж /
Богино хугацаанд биелүүлэх боломжтой зүйлд зориулсан зорилтот хадгаламж. Жишээ нь; та машин худалдаж авахаар эсвэл аялахаар төлөвлөсөн бол энэ төрлийн хадгаламж танд тохирно гэсэн үг юм. Та нэгэнт л ямар нэгэн зүйлд зориулж хадгалж байгаа учраас хугацаатай хадгаламжийн төрлийг сонгосон нь илүү дээр байх болно.
3. The Long term saving / урт хугацааны хадгаламж/
Энэ төрлийн хадгаламж нь илүү том зүйл буюу байр худалдаж авах, хөрөнгө оруулах гэх мэт арай илүү хугацаа шаардагдах зүйлд зориулж хадгалахад тохиромжтой.Эсвэл ирээдүйдээ зориулсан буюу хөгширсөн хойноо хэрэглэх данс болгож ашиглаж болно.
4. 52 долоо хоногийн хадгаламж
Энэ төрлийн хадгаламж нь танд дарамт болохгүйгээр хуримтлалтай болох боломжийг олгоно. Эхний долоо 1000 төгрөг, хоёр дах долоо 2000 төгрөг, 3 дах долоо хоног 3000 төгрөг гэх мэт нэмж явсаар 52 долоо хоногийн турш хуримтлуулж 1.378.000 төгрөгтэй болно гэсэн үг.
Та хадгаламж нээлгэхээр төлөвлөж байгаа бол арилжааны банкуудын хадгаламжын хүүг энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.