Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг хадгаламжийн даатгалын сангаас олгодог бөгөөд сан нь дараах 2 төрлийн орлогоос бүрддэг. Үүнд:

  1. Банк тус бүрт байршиж буй нийт харилцах, хадгаламжийн дүнд ижил хувиар тооцож татан төвлөрүүлдэг даатгалын улирлын хураамжийн орлого;
  2. Засгийн газрын болон Төв банкны үнэт цаас худалдан авч найдвартай хөрөнгө оруулалтанд байршуулах замаар олдог үнэт цаасны хүүгийн орлого тус тус багтана.

2013 онд хадгаламжийн даатгалын улирлын хураамжийн орлого 19,2 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын хүүгийн орлого 1,7 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар, хөрөнгө оруулалтын хүүгийн орлого 157,5 тэрбум хураамжийн орлого 214,1 тэрбум, төгрөгт тус тус хүрч өссөн байна.

Хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдсан цагаас хойш анх удаа дампуурсан банкны /Капитал/ харилцагчдад нөхөн төлбөр олгох ажиллагаа хийгдсэн бөгөөд  үүнийг уг сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн.


Эх сурвалж: Хадгаламжийн даатгалын корпораци