Араар тавих бол хүний хийж чадах хамгийн аймшигтай үйлдлийн нэг. Зарим хүмүүст энэ үйлдлийг уучлах, ойлгох, мартахад маш хэцүү байдаг. Араар тавиулна гэдэг яг л сэтгэцийн өвчинтэй адил. Бүрэн эдгэрсэн гэж бодовч ор мөргүй алга болж, мартагдана гэж байдаггүй.
Хүмүүс ихэвчлэн таньдаг хүмүүстэйгээ учир ургуулдаг
Хамаатан, найз, танил эсвэл ажлын газрын хүн гэх мэтчилэн өмнө нь таньдаг байсан хүнтэй учир ургуулахад хүн өөрийгөө арай бага буруутай юм шиг мэдэрдэг гэнэ. Тэртээ тэргүй таньдаг л байсан шүү дээ гэх байдлаар. Энэ харилцаа нь эхэндээ маш сонирхолтой санагдана. Тэд сайн танилууд учир нууцаа сайн хадгалж чадна гэж боддог. Мөн түүнчлэн хүсвэл учир явдлаа хурдхан шиг дуусгачихаж болно, яагаад гэвэл тэр “найз юм чинь ойлгож л таараа”.
Хууран мэхлэлт олон янз байдаг
Хууран мэхлэлтийн хувьд олон түвшин, төрөл байж болно. Хүн бүр үүнд өөр өөрийнхөөрөө ханддаг. Зарим хүмүүсийн хувьд нэг оронд ороогүй ч гэсэн хайр сэтгэлийн холбоотой болсон нь хамгийн аймшигтай, харин зарим нь эхнэр/нөхрөө өөр хүнтэй ганц удаа үнсэлцсэн гэдгийг сонсоод хүнд цохилтод ордог. Эсвэл байнга худлаа ярьж явах нь нэг шөнийн явдлаас дор санагдаж болно. Иймд хайртай хүнтэйгээ ярилцаж давж болохгүй хязгаарыг тогтоох хэрэгтэй.
Орон дотроо дүр эсгэдэг хүмүүс араар тавих хандлагатай
Секс бол хайр сэтгэлийн илэрхийллийн хамгийн цэвэр, нандин хэлбэр байх учиртай. Дур тавьсан мэтээр жүжиглэдэг хүмүүс хамтрагчаа араар тавих хандлагатай байдаг гэнэ. Нөгөөтэйгүүр, эрчүүд байнга дур тавилтыг мэдрүүлж чаддаг эмэгтэйтэйгээ хамт үлдэх талтай. Учир нь энэ тэднийг ор хөнжлийн ажилдаа хэчнээн сайн болохыг харуулж, эр хүний бахархлыг нь тэтгэж байдаг байна.
Ихэнх хосууд араар тавьсны дараа ч салдаггүй
Хос хоёрын аль нэг нь араар тавьсан ч гэсэн гэрлэлтээ цуцлуулдаггүй олон гэр бүл байдаг. Эхнэр нөхөр хоёр бие биедээ хэт их дассан байдаг тул сална гэж бодохоос айдас нь хүрдэг. Харин зарим тохиолдолд аль нэг нь нөгөөдөө хэтэрхий их хайртай учир аз жаргалтай л байвал хамаагүй гэж бодон, араар тавилтыг нүдээ анин өнгөрүүлэх үе байна.
Дотно харьцаа хангалтгүй санагдсан үед эрэгтэй хүн араар тавьж эхэлнэ
Хайр сэтгэлийн харилцааны нэгэн чухал хэсэг бол секс. Эрэгтэйчүүдийн хувьд бараг хамгийн чухал нь гэхэд хилсдэхгүй. Бүх юм маш энгийн – эр хүн ханаагүй бол тэр өөр хувилбар хайж эхэлнэ. Та хоёрын дунд жинхэнэ, хүчтэй хайр оршдог бол сексийн хувьд асуудал үүсэх учиргүй.
“Харилцаанаасаа уйдсан үед араар тавьж эхэлдэг” гэдэг ойлголт буруу
Хууран мэхлэлт сонирхлоос эхэлдэг, дараа нь шохоорхол төрж тэгээд цааш үргэлжилнэ. Хүн энэ үед гэр бүлээ золиосолж буйгаа ухаардаггүй. Сонирхол, шохоорхол нь ханасны дараа нь ямар алдаа хийснээ ойлгоно.
Араар тавьж байгаа хүн хайртай хүнийхээ сэтгэлийг эмтэлж буй талаар огт боддоггүй. Сонирхолдоо хөтлөгдөн, болчимгүй үйлдэл хийснээрээ хэн нэгний хайр сэтгэлд итгэх итгэлийг үгүй хийдэг нь үндсээрээ буруу юм.
Эмэгтэйчүүд харилцаагаа дуусгахын тулд араар тавьдаг
Эмэгтэй хүний хувьд харилцаагаа төгсгөх илүү хэцүү байдаг. Иймд тэр бүх зүйлийг дуусгах амар арга хайх болно. Тэр нь араар тавилт. Араар тавих хүн нь өмнөх хамтрагчийнх нь үзэн яддаг төрлийн хүн байх болно.
Өшөө авахын тулд араар тавих нь тийм ч сайхан санаа биш
Өшөөгөө авахын тулд араар тавьбал та түүнийг биш өөрийгөө л зовооно. Та хамтрагчаа араар тань хуурсан байх гэж сэжиглэж, түүнтэй барьцаж, араар нь тавихаар шийдсэн бол өөрийнхөө нэр хүндийг унагаж, итгэлтэй хань байхаа болино гэдгийг санаарай. Та түүнийг буруугаар ойлгож, гэм буруугүй хүнийг гүтгэсэн бол яах вэ. Та өөрөө л эвгүй байдалд орох болно.
Сэтгэлийн хууралт хамгийн аюултай
Сэтгэлийн хууралт гэдэг нь өөр хүнтэй унтаагүй, бие махбодийн хувьд цэвэр ч хайр сэтгэлийн холбоотой болсныг хэлж буй юм. Эхнэр/нөхөртэйгөө хамт байхад тав тухгүй санагдаж, өөр хэн нэгнээс дотно мэдрэмжийг хүсэж эхэлнэ. Та хоёр энэ дэлхий дээрх хамгийн сайхан харилцаатай хүмүүс гэж та боддог байж магадгүй. Гэхдээ хань тань ч гэсэн тантай санал нийлэх үү?
Цахим сүлжээ араар тавихад хүргэнэ
Төгс амьдралаа харуулсан олон гоё зурагтай профайлуудыг харахад танд ямар санагддаг вэ? Нөхөр нь тэднийг хэн нэгний зураг дээрх шиг амьдруулж чадахгүй байгаад эмэгтэйчүүд бухимддаг бөгөөд энэ нь араар тавих шалтгаан болдог байна. Интернетэд тавигддаг ихэнх зүйл худлаа байдаг гэдгийг санаарай. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байж, байгаа бүхнээ үнэлж яваарай.
Хууран мэхлэгчид баригдахыг хүсдэг
Араар тавьж байгаа хүн харилцаагаа нууж явсаар хэзээ нэгэн цагт залхдаг. Баригдчихвал дахиж нуугдаж амьдрах шаардлагагүй болно гэж боддог аж. Эхнэр/нөхөртөө хайргүй болсноо хэлж, салах талаар санаачилга гаргахаас айдаг учир зүгээр л баригдах хүртлээ хүлээдэг хулчгар хүмүүс ч байна.
Эмэгтэйчүүдгормоны түвшин нь нэмэгдсэн үед араар тавьдаг
Эмэгтэйчүүдийн дур хүсэл овуляци буюу өндгөн эс боловсрох үеэр нэмэгддэг. Энэ үед байгалиас заяасан үр удмаа үлдээх механизм ажиллаж эхэлдэг байна. Тэд нөхөртэйгөө дотно харилцаанд орох боломжгүй бол өөр хүнийг хайж эхэлнэ. Зарим эмэгтэйчүүд жинхэнээсээ араар тавихгүй ч өөр эрэгтэй хүний талаар бодож байдаг. Энэ бүхэнд байгаль эх болон гормон л буруутай юм шүү.
Хүн бүрт хайрын талаар өөрийн гэсэн төсөөлөл байдаг
Хайрыг олон янзаар тодорхойлж болно. Хүн амьдралынхаа туршид хайрын 3 үе шатыг туулдаг байна. Нэгдүгээр үе – цэвэр бие махбодийн шохоорхол. Та хоёрын хооронд оч гялалзаж, бие биедээ татагдах болно. Харин тухайн хүнээ сайн таньж мэдээд эхлэх үед хоёр дугаар үе эхэлнэ – романтик. Гурав дугаар үе бол хамтрагчдаа дасаж эхлэх. Энэ гурван үе шатыг хамт туулсан хос бие биенээ хуурах магадлал бага байдаг байна.
Сэтгэгдэл бичих (39)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [180.34.126.14] ・ 2025.01.14 Хариулах
Би эхнэрээ араар нь тавьсан юмаа. Жирэмсэн байхад нь. яг үнэндээ үнэхээр хэцүү байсан. эхнэр маань намайг ерөөсөө ойлгохыг ойлголцохыг хүсдэггүй. Бүх юман дээр өөрийнхөөрөө дайрдаг. Ерөөсөө намайг ойлгохыг ч бараг хүсдэггүй юм шиг. Анх найзуудтай минь муудалцаж намайг найзуудаасаа холдуулахад хүргэсэн дараа нь аавтай маань бас муудалцаж аавтайгаа би эхнэрээ өмөөрч хэрүүл хийсэн. Юу авах, юу идэх, юу өмсөх гээд л бүх юман дээр үргэлж өөрийнхөөрөө дайрдаг. Хамтдаа байр түрээслээд амьдарья гэхэд хүртэл би зөвхөн гэртээ амьдрана гээд гэртээ намайг байлгасан. Би хүүхдээ бодоод дуугүй л амьдарсан. Тэгж явж явж бүх юман дээр буулт хийж өгсөөр байгаад нэг өдөр нэг найзтайгаа уулзаад хуучин ангийнхаа охиныг дуудаад нэг мэдхэд л хамтдаа буудал ороод 10н жилийхээ надад сайн байсан охинтой араар нь тавьчихсан. Тэр охин 10н жилд байхдаа л наад хайртай байдаг байсан одоо ч хайртай гэсэн. Намайг эхнэр хүүхдээсээ салаад над дээр хүрээд ирээч гэсэн. Тэгсэн ч гэсэн би хүүхдээ бодоод эхнэрээ бодоод эхнэртэйгээ буцаад нийлье гэсэн ч эхнэр маань одоо хүртэл үгүйсгэсээр байгаа. Би бүх үнэнгээ тэр чигт нь хэлсэн. Яагаад араар тавьснаа чиний юунд би сэтгэл дундуур явдгаа бүгдийг нь хэлсэн ч ерөөсөө хүлээж авахгүй зөвхөн намайг араар нь тавьснаар минь ахиад л аав руу минь уурлаж залгаж баахан аав бид 2-г хараасан. Надад үнэхээр хэцүү байна. Өөрөө буруу юм хийчихсэндээ эхнэрээсээ зөвхөн хүүхдээ бодоод намайг уучилчих л даа гэж гуйгаад байгаа. Гэвч одоо би нээрээ яавал ч дээр юм үнэхээр хүсээд байгаагаар нь салах ёстой юм болов уу тэгж ядаж өөрийгөө аварч үлдэх ёстой юм болов уу ч гэж бодогдож байна. Би яавал дээр вэ надад туслаач
Зочин [180.34.126.14] ・ 2025.01.14 Хариулах
Гэр бүлийг зөвхөн эмэгтэй эрэгтэй хүмүүс хамтран бүтээдэг юм шүү. Хэрвээ үнэхээр эхнэр чинь чамд хангалтгүй байгаа бол салсан нь л дээр. Бас гэр бүлийн эрэгтэй хүн авч явах ёстой байдаг. Одоо Монголын нийгэмд хамгийн том учирч байгаа асуудал бол бүх эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдээ дорд үзэх асуудал болчихоод байгаа. Нийгмийн тэгш оролцоо, эрх тэгш гэсэн байдлаар эрчүүдийгээ дээрэлхэх үзэгдэл зөвхөн Монголд ч биш өндөр хөгжилтэй Солонгост ч гэсэн байдаг. Энэнээс болж эрчүүдийн ажил хийх, гэр бүлээ санхүүгийн байдал дээр тогтвотой байлгах, хүүхдийнхээ өмнө хүчирхэг аав болох гэх мэт бүх тэнцвэрт байдлууд алдагдаж аав хүн зөвхөн хүүхдээ хараад гэртээ үлдэх ёстой юм шиг болдог. Харин эхнэр хүн гадуур ажил хийж гэр бүлээ тэжээх ёстой юм шиг болчихсон. Гэвч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа байгалаасаа өөр байдаг. Бие бялдарын хувьд ч тэр өсөн үржихүйн хувьд ч тэр эрэгтэй хүн бол айл гэрийн альфа буюу толгойлогч байхаад байгалаасаа заяагдсан амьд бодь гал байдаг. Харин эмэгтэй хүн байгалаасаа альфа-г дагадаг нөмөр нөөлөгт нь эрхэлж хайрлуулж, хайрлагдуулж энхрийлүүлэх бодь галь байдаг. Энэ байгалын тэнцвэрт байдагдал алдагдаад эхлэхээр ямар ч эр эм хүмүүс хамтран амьдах боломжгүй болж эхэлдэг. Арга билэг гэдэг тэмдэг зүгээр ч нэг гарч ирээгүйг бас бурхан чөтгөр гэсэн ойлголт ч гэсэн зүгээр нэг гарч ирээгүйг санаарай. АМьдрал үргэлж сайнтай бас муутай хосолж явдаг. Гэхдээ зөвхөн муу нь давамгайлаад байвал тэнд сайн зүйл байхгүй байнаа л гэсэн үг. Тийм болхоор чамд л гэж хэлхэд хэрвээ эхнэр чинь өөрийнхөө байгалын шинж чанарыг ойлгохгүй явсаар байвал чи цаашдаа ч эхнэрээ араар нь тавихад бэлэн амьд бодь гал шүү. Ахиад л чи араар нь тавинаа гэсэн үг. Энэнээс холдох нэг арга эртхэн салах арга. Эсвэл эхнэртээ өөрийн үнэ цэнгийг ойлгуулж ярилцах арга. Бүр нэг арга нь түр зуур зай аваад өөрийнхөө орон зайг мөн мэдрүүлэх арга байдаг. Гэхдээ энэ түр зуур гэдэг хугацаа нь хир их урт хугацаа байх вэ гэдэг нь зөвхөн танай эхнэрийн ухамсар оюун бодол эмэгтэй хүний нинжин сэтгэлээс л хамаарна.
Зочин [43.242.243.74] ・ 2024.04.06 Хариулах
Аав ээжийг араар тавьж байна би одоо яах вэ?
Зочин [59.153.113.25] ・ 2024.05.11 Хариулах
Эхлээд аавдаа хэлээд ярилцаж үзээд хугацаа өгөөд үз.Тэгээд хэрвээ үр дүн гарахгүй бол аавдаа шударга байхыг шаардаж өөрөө хэлэхийг хүсэх. Заа бүүр болохгүй бол чи өөрөө ээждээ хэл.Ярилцаж үзээд аав чинь гөжвөл шууд ээждээ хэл
Зочин [46.114.231.172] ・ 2023.10.02 Хариулах
Bi nuhr huuhdiin hamt gadaadd amidrdag ymldaa huuhdee turvvlsnees hoish neg ch taashaal nuhruusuu awsangui 2jil boljiin bainga uur zaluu bodoh bolloo yah we bi yg yah yst ve
Зочин [66.181.161.54] ・ 2022.11.29 Хариулах
Монгол улсад араар тавилтыг болиулмаар юм чанга хуультай болгомоор бна араар тавьсанаасболж хүүхэд хохирч бна эмэгтэй хүн хохирч бна нэг л амьдрна хүн хуурмаар бна аав болоод үнэнч бж чадахгүй бол үрийн сувагаа боомоор юм өвчин тараагаал хүүхэд хийж хачхаа болио
Зочин [202.9.41.24] ・ 2023.02.16 Хариулах
Хха sudalgaagaar bol emegteichuud erchuudees 70% aar iluu araar tavisan bdag shuu
Зочин [66.181.161.62] ・ 2023.06.22
Ингэж бодоод эмэгтэй хүнийг араар тавьдаг юмуу? Монгол эрчүүдийг хараал идээсэй
Зочин [66.181.188.117] ・ 2022.11.28 Хариулах
Амьдралд ер нь юунд ч бэлэн байгаарай. Өөрөөсөө илүү хайрласан хүнээ алдана. Найзууд урвана. Мөрөөдлөө орхино. Бууж өгнө. Дахиад ч эхэлнэ. Чамд хайртай гэж хамгийн их хэлсэн хүн чамайг хамгийн их шархлуулна. Дайснаа ч хайрлана. Ер нь амьдрал их тоглоомтой, таашгүй шүү. Нүдээ боож тоглож байгаад шатнаас түлхүүлсэн юм шиг хөгийн мэдрэмж авахгүйн тулд бүх зүйлд бэлэн байгаарай. #Copy
Зочин [66.181.188.117] ・ 2022.11.28 Хариулах
7 жил ханилсан нөхөр минь хуучин найз хүүхэнтэйгээ уулздаг, мөнгө төгрөгний дэмжлэг үзүүлдэг болоод 6 сар болж. Ярианых нь бичлэг, банкны гүйлгээг нь хуучин утаснаас нь олж барьсан. Баримт нь байгаа гээд юу болсныг үнэнээр нь хэлэхийг хүсэхэд худлаа л ярьж байсан. Хэзээ ч үнэнээ хэлэхгүй юм билээ. Алдаа хийсэн, гар хуруугаа зүсдэг хүүхэн болохоор суух санаагүй гээд байхаар нь 2 хүүхдээ бодоод уучлая л гэсэн. Салсан нь ч илүү дээр байсан юм шиг, бодогдоод салахгүй дандаа шаналж байна. Хажуудахаа боддоггүй хувиа хичээсэн хүмүүс их бололтой. Салаад өөр хүнтэй суусан ч бас л хууртагдах байх да. Ийм л хувь тавилан, бусдыг буруутгаж өөрийгөө зовоож өөрт оногдсон цаг хугацааг азгүй амьтан шиг өнгөрүүлэх хэрэггүй гэж бодохыг хичээж л байна.
Зочин [202.55.188.34] ・ 2022.12.12 Хариулах
Ижил байноо.
Зочин [192.82.67.225] ・ 2022.11.19 Хариулах
Bie bienee medsen uerhsen suusan niit barag 20 jil hamt amidarch bgad genet oor zaluutai huursniig ni medeh uneheer hund tusdiin bn. 3iin 3n saihan huuhedtei tedniihee l toloo hariutslaga huleeh yum. Er ni davj garah mash hetsuu baidiin bn. Oligtoi untaj amarch chadahgui hool und ch ideh husel torohgui odoriin barag 80 90 huvi ter huuraltiin talaar l bodoh yum. Hair halamjaar dutaasan ni bol unen. Uuchlaad hamt iluu az jargaltai amidaray gej shiidsen ch dahiad iim medremj avah vii gehees uneheer ih aih yum. Ooroo tgj oor huuhen shuuhantai yavj chaddagui husdeggui bolohoor tgdch iim shanalal medremj oort ni amsuulj bolohgui gej bodoh yum. Salah bol buruu gargalgaa. Huuhduud maani mash buruu humuujiltei bolj osno. Bair mashin hunii buh l heregleeg ni beldej ogood salaad yavchmaar ch sanagdah yum. Mash hetsuu baidiin bna aa turshlagaasaa huvaaltsaach manaihaan
Зочин [66.181.188.117] ・ 2022.11.28 Хариулах
Маш муухай мэдрэмж. Бүх юмаа зориулсан, хамгийн хайртай хүндээ хууртагдсан. Уучлая гэж хэлсэн ч уучилж чадахгүй өдөр бүр шаналж байна. Сэтгэцэд хүртэл нөлөөлсөн. 1 удаа хуурсан бол дахиад ч хуурах байх. Яахыг цаг хугацаа л харуулах байх да.
Зочин [202.126.89.149] ・ 2023.04.25
Өнгө ижил байна ааа нөхрөөсөө өөр хүнтэй үзээгүй ээ гурван хүүхэдтэй эхнийх дээр нь нүдээ аньсөөн хоёр дахь удаагаа төрөөд удаагүй одоо сална гэж бодож байна дахиж хүнтэй суухгүй гэж бодож байна гурван хүүхдээ л өсгөөд болно доо гээд л
Зочин [202.55.188.34] ・ 2022.12.12
Үнэхээр хэцүү бдгийн бна бодогдоод бүр нялх хүүхэдтэй сүү ч олигтой гарахгүй уучлалт гуйгаад салахгүй гээд бгаач цаанаал нэг хуурамч санагдаад яавал дээр юм болдоо 2хүүхдээ бодоод бдаг. Ийм новшийн гэр бүл үймүүлсэн хүмүүсийг хуулиар хатуу арга хэмжээ авмаар юмдаа.
Зочин [192.82.82.79] ・ 2022.10.17 Хариулах
хэцүүч юмдаа би одоо гэр бүлтэй болоод 10 жил болж байна. намайг хуурсан одоо болтол мартаж чадахгүй уур хүрээд болихгүй байна. яагаад хажууд байгаа хүнээ бододгүй арчаангүй эрэгтэй хүн болгон адилгүй ч бүгд хуурдаг гэсэн үг бас биш. хажууд хайртай хүн минь хэвтэж байхад би яагаад ганцаардах ёстой гэж хайртай хүн минь байхад яагаад тэврэлт халамжаар дутаад ганцаардуулаад байгаан үнэхээр хэцүү санагджийн Хайр гэдэг халамж байхгүй болбол тэгээд хорчдог юм байна халамж дээр л тогтоно гэж бодож байна энгээд хэлээд байхад за би хичээнээ нтр хэзээ ч хичээхгүй намайг тэврээд унтахгүй цаашаа хараал нам унтна маргааш өглөө нь сайхан амарлаа нтр яг л ганц бие хүн шиг…
Зочин [202.126.88.112] ・ 2022.08.24 Хариулах
Араар тавих олон шалтгаантай байх. Хайр халамж дутах ганцаардах гээд . Хамгийн муухай мэдрэмж бол ханьтай мөртөө биеэр сэтгэлээр ганцаардах ийм үед эмэгтэй хүн бусдаас дутуу зүйлсээ хайдаг.
Зочин [139.5.217.125] ・ 2021.11.15 Хариулах
Сайн байцгаана уу. Миний бичсэн бяцхаан зүйлийг уншаад ах эгч нар минь заавар зөвлөгөө хэлж өгөөч гэж хүсч байна. Найз охинтойгоо үерхээд 4 жил болж байгаа бөгөөд бид хоёр 24 настай, архи дарснаас холуур, огт уудаггүй хосууд. Бид хоёр бие биедээ үнэхээр их хайртай намайг бүх талаар маань ойлгодог би ч гэсэн найз охиндоо чадах чинээгээрээ хайрлаад өөрөөсөө ч илүү бүх зүйлээ зориулаад, түүнд минь ямар нэгэн зүйл тохиолдвол яаж ийгээд дорхноо шийдээд өгчихдөг, бүхий л зүйлд сэтгэлээрээ хайрладаг байлаа. Тэр минь ч гэсэн мөн адил халамжтай үнэхээр сайн охин юм л даа. Гэвч нэг өдөр надад хэлэхгүйгээр найзуудтайгаа архи дарс ууж намайг хуурсан байсан. Хуурсныхаа дараа миний буруу хайраа намайг уучлаач дээ хэдхэн хормын дотор өөрийн хамгийн эрхэм хүнээ үнэхээр их гомдоочихлоо, би ахиж архи амсах ч үгүй үнэхээр муухай, ахиж бас хуурах ч үгүй гээд үнэхээр их уйлж билээ. Тэгхээр нь би хүн юм хойно найз охиндоо зөвийг өгч ядан итгэж чадахгүй байсан учраас, тэр залуу чамд хүч хэрэглэсэн юм уу? Хүч хэрэглэсэн бол хууль шүүхээр шийдүүлье л дээ гэж асуусан. Тэгхэд эхлээд жаахан хүч хэрэглэхийн хувьд хэрэглэсээн, би боль холд гээд түлхээд байсан гэхдээ цагдаа шүүхээр явхаар ноцтой биш, би хэсэг эсэргүүцээд эсэргүүцхээ болиод автсан гэж хариулсан. Намайг хуурхад нь би аль болох зөөлнөөр, орилж чарлахгүйгээр аль болох эвээр энэ асуудлыг шийдье гэж дотроо бодсон. Үнэхээр би найз охинруугаа орилж чарлалгүй цэвэр ухамсартай нь л ярилцсаан гэж одоо надад санагдаад байгаа. Би уучилж чадахгүй юм шиг байна даа цаашдаа яавал дээр вэ? Үр хүүхэдтэй болоогүй дээрээ салсан нь ч дээр юм шиг. Гэхдээ дэндүү их хайртай болхоор салах үнэхээр хэцүү юм.
Зочин [66.181.185.77] ・ 2024.02.13 Хариулах
та 2 одоо салсан уу салаагүй юу
Зочин [64.119.24.247] ・ 2022.11.13 Хариулах
Gve odo bddo chi l hairtai bgad bnshde ygd ooriigoo huuraad ooriigoo zowogod hamt bgd bgn be Emegte hvn ooroo durtai blod untsan bn hvch hrglsen bl emegte hvn vniig teswerlem gjv tm ym bdggui ym Chi l hairtai bgad chil uuchlad bn sal l gj helida
Зочин [139.5.217.134] ・ 2022.11.13
Би араар тавиулж байгаагаа уржигдар л мэдлээ. Шоконд ороод одоо бараг өөрөө л хүүхдээ бодоод хамтдаа амьдрая гээд гуйгаад сууж байна. Би л их хайртай юм шиг байна даа
Зочин [103.57.94.82] ・ 2021.10.30 Хариулах
Би нөхөртэйгөө 28 жил амьдарсан бөгөөд 4 сайхан хүүтэй нэг хөөрхөн ач хүүтэй айл бна Нөхөр минь 3 жил өөрөөсөө 7 дүү хүүхэнтэй нууц амрагийн харьцаатай бсныг жилийн өмнөөс л мэдээд больчих байлгүй дээ гэж уучлаад бодоод явж бтал саяхан нөгөө хүүхэн нь жирэмсэн болчихжээ бүүр нөгөө хүүхэд нь охин бна гэнэ.нөхөр гэтэл надад 2 урлантай нь амьдрана гэхийн би бүүр тэчихгүйнэ надад зөвлөгөө өгөөч
Зочин [203.91.115.54] ・ 2022.02.06 Хариулах
Aayaya amidral iim bolohoor hen negentei hamt amidrah hvsel alga aa....nuhruusuu salchihmaar l sanagdaad bn....zvw zvgeer bhad salna gd bgaam bish gdgiig medej bga bhaa...tanii huwid yostoi tanii teswer tewcheer l medeh hereg bn daa vneheer aimr yu...
Зочин [66.181.161.53] ・ 2021.11.10 Хариулах
Zvgeer sal, amidrald arga ni oldono.
Зочин [103.229.121.31] ・ 2021.10.26 Хариулах
yagaad huuhdee bodood salj chaddagguiee geed bdag ym araar tawilt hosiin haritsaand tsaashlaad ger buliin uur amisgald muugaar nuluulnu harin ch ur huuheddee hairtai l ym hosiin hariltsaa chin edgeh bolomjgui sewtsen bol huuhdee bodood ooriigoo bodood erthen sal. Sain hani bish ch sain etseg baih bolomj olgood sal chadahgui bol huudiin tetgemjee sar bur uguud amidralaas ni arilj uz gej helehgui yu. Ugaasaa huuliin zaaltandaa huuhdiin asran halgaalah erhtei etgeed tetgemj awdag bizdee? neg l huursan bol dahij huurna gesen ug. Anhnii hudal ug deer ni orhi gej yasan unen ug ve
Зочин [202.55.188.39] ・ 2021.06.01 Хариулах
Би эхнэртээ араар тавиулсан юм аа. Манай эхнэр үүнд намайг буруутгаад байх юм. Өөрт нь анхаарал тавьсангүй гэж хүнтэй явах шалтгаан болсон юм байх. Манай эхнэр хотоос зайдуухан чойр явах замд байдаг буудалд ресепшнээр ажилладаг байхдаа тэр залуутай танилцаж. Тэгээд харин тэр хоёрын явдлыг тэр залуугийн эхнэр утас энэ тэрээс нь мэдэж манай эхнэрийг холбогдох газарт нь гэр бүл хүүхэд залуучуудын газарт хэлнэ гэж айлгаж байж тэр хоёрыг зогсоосон. Тэр хүний эхнэрт баярлаж байна гэвч манай эхнэрийн үгэнд итгээд надад хандаагүй юм билээ. Би хүнтэй явсныг нь гардаж хараагүй л дээ гэхдээ мсжээр урхидаж мэдсэн юм. Энэ явдлын дараа би үнэхээр мартаж чадахгүй шаналсаар бараг хагас жил боллоо одоо яасан нь дээрүү бид 2 хүүхэдтэй тийм болохоор салж болохгүй байх хэрэгтэй гэдгийг мэдэж байна. Гэхдээ би нэг хэсэг эхнэртээ анхаарал тавихгүй байсан нь үнэн ямар сайндаа эхнэр маань шөнө намайг унтаж байхад надтай секс хийх гээд оролдоход нь би олон удаа төвөгшөөдөг байсан юм. Энэ миний буруу байх л даа. Би өөрөө өөрийгөө буруутгаад заримдаа эхнэртээ гомдоод л байх юм. Ер нь хүмүүст хандаж хэлэхэд араар тавилт бол хамгийн адгийн зүйл юм байна.
Зочин [66.181.161.55] ・ 2021.05.15 Хариулах
11 жил хамт амьдраад 3 хүүхэд гаргаж өгөөд хоёргүй сэтгэлээр хайрлаж ээжтэй нь хүртэл хамт амьдраад халамжлаад явж байхад ажлын газрынхаа хүүхэнтэй 2 жил гаран явалдсан байгаамдаа даанч гомдмоор. 3 хүүхдээ бодоод салж чадахгүй уучлаад жил амьдарсан боловч үнэхээр сэтгэлээс гарч мартагдаж өгөхгүй зовлон юм тэр 2 ийн хоорондо бичилцэж байсан мсж -ийг уншаад даанч дээ гэж бодогдоод зүрх зүсэгдэх шиг болж байна. Өчигдөр тэр явдалын сөхөж яриад намайг дахиж сөхөж ярьсан учир 3 хүүхдээ хаяад сална гэнээ. Эр хүн ийм л хувиа хичээсэн амиа бодсон өөдгүй байдаг юм байна. Одоо би битгий салаач гэж хэлэхгүй. Харин тэр 2 ийн ийм муухай явдалыг ажлынханд нь хэлж арга хэмжээ авуулж болдог юм болов уу төрийн албан хаагчид юм
Зочин [66.181.161.83] ・ 2021.04.19 Хариулах
Ер нь үерхэл бүхний эхлэл л сайхан байдаг нь үнэн юм өө. Өөрөөс гаргаж болох бүхий л сэтгэл, сэксийн тал дээр ч тэр бүх л гоё гэсэн болгоныг найз залуутайгаа туршиж үзсэн. Гэвч Найз залуу маань найздаа надаас уйдчихлаа нтр гээд ярьсан чинь нөгөө найз нь охин олоод өгчихсөн. Бүр тэрэнгээрээ боов нтрээ ч хөхүүлчихсэн гээд найзтайгаа чаталсан чатыг нь уншчихсан би бүр шоок. Нөгөө охин нь 2003,4н л оны охин байх жоохон хүүхдүүд найз охинтойг нь мэдсээр байж л явалдаад байдаг болчихсон юм уу. Надад үнэхээр хэцүү байна. гэхдээ тэр хүнд дахиж итгэх итгэл үнэхээр алга. Бид хоёр ууг нь илэн далангүй ярилцдаг. Хоёулаа салвал яагаад салах бол гэж ч асууж үзсэн тэгэхэд чи нэг залууд сайн болоод л явах байхдаа тийм л ганц шалтгаан байна нтр гэдэг байсын тэгсэн өөрөө намайг түрүүлээд хуурлаа. би ууг нь тийм уйдаад байхаар царайтай биетэй ч охин биш гэж өөрийгөө боддог. Гэтэл үнэхээр жүжигчин надтай юу ч болоогүй юм шиг харьцсаар л байгаа. Би энэ хүнээс яаж салвал илүү надад мэдрүүлсэн мэдрэмж шиг нь мэдрэмж өгч чадах бол?
Зочин [203.91.115.54] ・ 2022.02.06 Хариулах
Zvgeeeeeeer hay hvvhedgvi bga n aznii yum gd hay gantsaaraa bhda ilv jargah ch yum bilvv
Зочин [103.29.144.26] ・ 2021.03.10 Хариулах
эцсийн эцэст шууд л хэлэх хэрэгтэй шдээ бие биенийгаа зовоож байхаар болохгүй бүтэхгүй бол ярилцаад салсан дээр би найз залуутайгаа үеэрхээд жил болсон яг дээр гарж бга шиг танилтайгаа араар тавьсан бүүр баярын өдрөөр мэнд хүргэхгүй тэр хүнтэй яьж бсан мэдчээд уулзаад асуусан уучилт надаас гуйсан тэр хүнийг гэх итгэл нэг мөсөн алга болсон бсан учираас салахаар шийдсэн хүчлээд2 бүтэхгүй юм бн энэ байдлаараа дуугай тэвчээд суулаа гэж бодъё яг энэ харилцаатайгаа олон жил амьдарвал хэн хэнийгаа зовооно араар тавьсн л бол араар тавьсан уучлаад бх шаардлага бхгүй
Зочин [66.181.161.42] ・ 2021.02.18 Хариулах
Би нөхөрөө хуурсан. Үнэндээ би түүнд анхнаасаа сэтгэлтэй байгаагүй. Өөртөө хайртай хүнтэй суувал сайхан амьдарна гэж боддог байсан бодол минь буруу байжээ. Ээж аав , танилууд гээд ихэнх хүмүүс өөртөө хайртай хүнтэйгээ суувал зовохгүй гэж зөвлөдөг бсан болохоор тухайн үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар мэддэггүй бсан надад ямар нэг төсөөлөл юу ч байсангүйэ. Одоо нэг хүүхэдтэй, хүүхдээ бодохоор салж чадахгүйнээ. Нөхөрөө бодохоор амьдралыг нь үрж байхаар салсан дээр юм шиг.... Хуурсан явдалдаа би маш их харамсаж байгаа. Анхнаасаа тэр хүнийг би хайрлаж чадах уу гэдгээ сайн бодох ёстой байж. Хуурсан гэдэг нь гэхдээ хайр сэтгэлийн асуудал биш сонирхолдоо хөтлөгдөн юу ч бодолгүй хийсэн зүйл байгаа юм. Надад одоогоор сэтгэлтэй хайртай хүн нтр бхгүйэ. Нөхөртөө бол их дассан гэхдээ хийсэн үйлдлээ бодхоор тэрнийхээ төлөө салчихмаар бна. Хажууд нь байх эрх надад бхгүй. Бас би ахиж хэзээ ч хуурахгүй гэж өөртөө амласан. Эсвэл түүний дэргэд үлдээд шархыг нь эмчлэх хэрэгтэй юу яавал дээр вэ?
Зочин [202.126.90.64] ・ 2021.01.25 Хариулах
Би ч бас уучлаад л явж байна.Сэтгэлд нэг л сэв суучихвал тэр чигтэй хөрдөг юм байнаа.Өдөр болгон бодогдоод нөхрийгөө харахаар сэжиг хүрдэг болжжж.Уучлаад байх тусам давардаг юм байна.Гэхдээ тэр хүүхнүүдийг нь дахиж холбоо барихгүй болтол нь хашраасан эцэст нь би
Зочин [66.181.161.14] ・ 2023.11.28 Хариулах
Яаж хашраасан бэ
Зочин [66.181.161.97] ・ 2021.01.25 Хариулах
Үнхээр хэцүү юмаа хүн яхаараа ийм бдаг бнаа бүхнээ зориулсан хань минь 11 жил хамт амьдарчихаад 3 хүүхэдтэй бж яаж чаддаг бнаа
Зочин [192.82.68.36] ・ 2020.12.12 Хариулах
бүтэн 5 сарын турш араараа тавиулаад бүхнийг мэдээд нөхрөөсөө салахаар шийдсэн болов ч 2 охиноо бодоод салж чадаагүй ээ. Нөхөр маань уучлалт гуйгаад дахиж тэр хүүхэнтэйгээ уулзахгүй гэж амласан. Тэр нь ч дахиж уулзахгүй л гэсэн. Эргэж нийлээд 5 6 сар болж бна. Би тэр явдлыг үнэхээр мартаж чадахгүй байнга л бодогдож, сэтгэлээ зовоогоод байх юм. Заримдаа нөхрөө харахаас ч сэжиг хүрнэ. Бас тэр хүүхэнд ямар нэгэн муу юм болоосой гэж үргэлж хүсдэг. Хэнд ч хэлэхгүй ингээд сэтгэлдээ тээгээд явах үнэхээр хэцүү байна.
Зочин [103.26.193.112] ・ 2020.11.20 Хариулах
Анхнаасаа өмнөх залуугаас өшөө авах гээд надтай суучихсан хүн. Худал хуурмаг дунд амьдрах хувь заяа л юм даа.
Зочин [150.129.143.218] ・ 2020.10.04 Хариулах
₮- гүй өлөн хүүхнүүд л эрчүүдийг олзолж байна даа Бас мэрэгжил юмаа ?!?!?! Увсын Баруунтурууны харьяат. 82- оны. Цээпилдоржийн. Ариунзул гэгч авгай ёстой мэрэгжлийнх ...
Зочин [66.181.161.17] ・ 2020.05.15 Хариулах
Araar tawisan nohor . tglee geed 2 vree bodood salaagvi EE gewch minii huwid urdniih shigee bhaa bolison Jolson hetsv ym bnlee
Зочин [202.179.24.246] ・ 2020.02.16 Хариулах
ehner bid 2 biy biyniigee araar tawisan odoo manai ehner jiremsen henii hvvhed ve geed ergelzeed bgaa odoo yag yah ystoi
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
Холбоотой мэдээ
Амьдрал
Захидал: Хаяад явсан хариуцлагагүй нь ичихгүй байхад үрсээ тэврээд үлдсэн нь би юундаа ичих ёстой гэж...
Х.Оргил ・ 02 сарын 16, 2022
Амьдрал
Л.Цэрэндолгор: Гар утаснаас бичлэг үзүүлж хоол идүүлснээр хүүхдийг багаас нь дэлгэцийн хамааралтай болгодог
Д.Даваадулам ・ 01 сарын 14, 2021
Нийгэм
“Насан туршдаа эзэмшихүй” номоос онцлох 10 санаа
Б.Баясгалан ・ 01 сарын 04, 2022
Амьдрал
Залуу гэр бүлд өгөх 5 зөвлөгөө
・ 12 сарын 01, 2021
Амьдрал
Хүүхдэдээ гэртээ зааж болох амьдралын хичээлүүд
Б.Одсүрэн ・ 05 сарын 06, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.