“АПУ” ХК болон “Говь” ХК энэ оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулж байна. Компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "АПУ" ХК, "Дархан нэхий" ХК, "Говь" ХК, "Махимпекс" ХК, "Мик Холдинг" ХК, "Сүү ХК", "Талх Чихэр" ХК зэрэг компаниудын 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулж байгаа юм.