НЬЮ-ЙОРК. /CNN/. Apple” компани мягмар гарагт “iPod” хэрэглэгчдэдээ таатай мэдээг дуулгаж, 2015 оноос хойш анх удаа шинэ загварын “iPod”-оо танилцуулсан байна.


iPod touch”-ийн долоо дахь загвар болсон шинэ бүтээгдэхүүн нь 256 гегабайт хүртэлх багтаамжийн сонголттой бөгөөд 199-399 ам.доллартай үнэтэй ажээ. 


iPod”-ын эрэлт хамгийн өндөр байсан 2008 онд “Apple” компани энэ төрлийн 55 сая ширхэг бүтээгдэхүүн худалдаалж байжээ. Харин 2013 онд худалдан авалтын хэмжээ багасаж, 20 саяас буурснаас хойш “iPod”-ыг худалдаалахаа зогсоосон байна.


iPhone 7” загварын гар утастай ижил “A10” чип бүхий шинэ “iPod” сим карт уншихгүй хэдий ч утасгүй сүлжээнд холбогдож, “Face Time” хавсралтаар дуудлага хийх зэрэг “iPhone” гар утасны ихэнх үйлдлийг гүйцэтгэх боломжтой ажээ. 



Алтан шаргал, мөнгөлөг, ягаан, саарал, цэнхэр, улаан өнгөний сонголттой “iPod”-ыг энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн 27 орны иргэд цахимаар захиалах боломжтой болжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг