Apple брэндийн нэрийн дэлгүүрийг Apple Store гэдэг. Харин албан ёсны борлуулагчдаа Multi Store эсвэл Mono Store гэсэн хоёр төрлийн дэлгүүр нээх эрхийг өгдөг. Multi Store гэдэг нь электроникийн олон брэндийн бүтээгдэхүүн бүхий дэлгүүртээ Apple брэндийг булан эсвэл ширээ үүсгэн борлуулалт хийдэг бол Mono Store дэлгүүр нь зөвхөн Apple брэндийн бүтээгдэхүүнийг дагнан борлуулдаг.
Сайн электорникс компани Apple брэндийн Authorised Reseller буюу албан ёсны борлуулагч болсноос хойш Монгол дахь бусад борлуулагчдаас бүтээгдэхүүний өргөн сонголтоор ялгарч, борлуулалтын тоо хэмжээгээрээ тэргүүлсэн нь Монгол дахь анхны Apple Mono Store нээгдэхэд түлхэц болсон юм.

APPLE MONO STORE дэлгүүрийн нээлт 2022 оны 3 дугаар сарын 4-ны Баасан гарагийн 12.00 цагт Шангри-Ла худалдааны төвийн нэг давхарт болно.

Apple компаниас брэндийн бодлогынхоо стандартын дагуу интерьер зургийг нь гаргаж, дэлгүүрийн тохижилтын зардлыг санхүүжүүлсэн Монгол дахь Apple Mono Store дэлгүүрт Apple брэндийн оригинал iPhone, iPad, Air Pods, Macbook, iMac болон бүх дагалдах хэрэгслийг хамгийн өргөн сонголт, албан ёсны баталгаатай худалдаалдах тул Apple-д дурлагсдын хамгийн очих дуртай газар болох нь ээ.

Apple Mono Store-ийн үйл ажиллагаа зөвхөн худалдаагаар хязгаарлагдахгүй, Apple брэндийн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээний сургалт болон тусгайлан хүүхдүүдэд зориулсан сургалтууд зохион байгуулагдахаас гадна, Apple эвентүүдийн шууд дамжуулалтын гол цэг байх болно.

Энэхүү дэлгүүр нь бүтээгдэхүүнээ урьдчилгаа төлбөргүйгээр, хүүгүй 90 хоногийн хугацаатай зээлээр эсвэл Урьдчилгаагүй 24 сарын хугацаатай лизингээр авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.



АPPLE MONOSTORE нээлтийн үеэр худалдан авалт хийсэн эхний 100 хүнд Сайн электроникс компани гарын бэлэгтэйгээс гадна 2022 онд  Apple брэндийн бүтээгдэхүүн худалдан авсан нийт хэрэглэгчдээс Сайн электроникс компани 14 азтанг тодруулж,  10 азтанд Airpods чихэвч, 4 супер азтанд iPhone 14 утас бэлэглэх юм байна.

Түүнчлэн, нээлтийн үеэр Apple брэндийн үнэнч фэнүүдийн төлөөлөгчид цуглаж, технологийн дэвшлийг ашиглан хэрхэн бүтээлч сэтгэлгээгээ бодит болгож буй туршлагаа хуваалцах болно.

Дашрамд дурьдахад, Сайн электроникс компани нь Apple, Samsung, HP брэндийн Монгол дахь албан ёсны хамгийн том, Realme брэндийн цорын ганц дистрибьютер юм.