Аpple компани энэ сарын 17-нд болсон "Дэлхийн Эможины Өдөр"-ийг тохиодлуулан энэ оны сүүлээр IOS дээр нэмэгдэх эможины талаарх мэдээллийг дэлгэлээ. Тэд шинээр 70 эможи нэмэх ба зөвшөөрөгдсөн IOS 11 дээр тулгуурлан халзан хүмүүст зориулсан эможи, улаан үстэй, буурал  зэрэг эможиуд нэмсэн байна

Мөн кенгуру, тоть, хавч зэрэг шинэ амьтад орох болно. Хальс, манго, шанцайны толгой, аяган бялуу, хоол хүнсний сонголтуудтай зэрэгцэн орно. Мөн спорт, бэлгэ тэмдэг, супер баатрын эможи, зөөлөн бөмбөг, сахиус, хязгааргүйн бэлгэ тэмдэг болон бусад олон тооны нэмэлт тэмдэгтүүд энэ оны сүүлээр нэмэгдэнэ" гэж Apple блогийн нийтлэлдээ бичжээ. Царайны хувьд "хүйтэн царай, парти царай, зүрхтэй царай, гуйсан царай" гэсэн шинэ smiley face  /инээсэн царай/-г нэмсэн аж.

Apple-ийн хамгийн сүүлийн үеийн эможийг хэрэглэгчид хэзээ ашиглах боломжтойг хэлээгүй байгаа бөгөөд зөвхөн "iOS 12-ийн шинэчлэлт"-ын хэсэг болон ирэх болно гэжээ.



Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall