Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.
Тус чиглэлийг зорих иргэд, жолооч, тээвэрчид замын нөхцөл сайжиртал тус чиглэлийн орон нутгууд руу зорчихгүй байхыг анхаарна уу.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба