Хүдэрчулууны Хулан
06 сарын 19, 2025
Английн засгийн газар байгаль хамгааллын шинэ бодлого хэрэгжүүлэхээр болж, усыг бохирдуулагч аж ахуйн нэгжүүдэд оноосон торгуулийн мөнгийг Төрийн санд биш, шууд байгаль орчныг сэргээх ажилд зарцуулахаар шийдвэрлэжээ.
Ингэснээр англи улс "бохирдуулагч нь төлөх" зарчмыг хэрэгжүүлж байгаа юм. Өмнө нь усны компаниудын төлсөн торгууль шууд Төрийн төв сан руу ордог байсан бол харин одоо эдгээр мөнгө нь усны чанарыг сайжруулах, экосистем сэргээх, нуур, далай, голыг цэвэршүүлэх төсөлд зориулагдана.
Үр дүнд нь 2030 он хүртэл 100 сая фунт стерлинг орчмын хөрөнгө оруулалтыг байгальд зарцуулж, ингэснээр загасны төрөл зүйлийн нөхөн сэргээлт, эргийн хамгаалалт, усны био олон янз байдал сайжрах юм.
Энэхүү алхам нь зөвхөн Англид төдийгүй, бусад улс оронд байгальд хариуцлагатай хандах загвар болох боломжтой. Байгаль орчны зөрчлийн “торгууль” нь зүгээр нэг шийтгэл биш, харин байгальд “буцааж төлөх” эерэг хөрөнгө оруулалт болж буй нь онцгой давуу тал юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.