УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ийн дарга Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Учир нь, коронавируст халдварын энэ хүнд цаг үед манлайлах ёстой УОК болон НОК нь нэг баг болж ажилладаггүй, УОК-ын дарга нь өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгож, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч бус, зохион байгуулалт муу зэрэг олон асуудал дурдагдсан. 

Түүнчлэн эрх мэдэлтнүүд асуудал үүсмэгц цар тахалтай гардан тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах, гүтгэх байдлаар өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж байгааг эрс буруушаав.

Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн болзол, шаардлагыг хангаж нэр дэвшвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.