Амжилтын 7 дүрэм

Дэлхийн хамгийн баян, Amazon, Blue Origin компаниудын үүсгэн байгуулагч Жефф Безосын амжилтын 7 дүрмийг хүргэж байна. Хамгийн гол нь ирээдүйгээ харж, эрсдэл гаргахаас айхгүй байх хэрэгтэй.


1. Өөртөө нэр өг.

Компани үүсгэн байгуулахыг хүсэж байгаа хүн бүрийн хамгийн чухал оюуны өмч бол бидний нэр. Компаний нэр бол яг л хүний нэр хүндтэй ижил төстэй юм. Нэр хүндийг олж авахад хэцүү ч алдахад маш хялбар.


2. Хөдлөх.

Стрессийн тухай мэдэх хамгийн чухал зүйл бол стресс гиюүрлээс болж үүсдэг. Хэрэв тодорхой нөхцөл байдал стресс үүсгэж байгаа бол энэ нь өөрийн чинь зүгт ирж байгаа эхний анхааруулга юм.


3. Ажил, амьдрал хоёрын эв нэгдлийг ол.

Миний үргэлж ажил, амьдралын эв нэгдлийн тухай ярьж байсныг ихэнх тохиодолд тэнцвэрт байдал биш эв нэгдэл хэмээн нэрийддэг. Миний хувьд тэнцвэрт байдал гэдэг нь буулт хийхийг хэлж байгаа юм. Тэр үед би ажил дээрээ аз жаргалтай байгаа үедээ гэртээ эрч хүчтэй, сайн нөхөр, сайн аав болж ирдэг. Харин гэртээ аз жаргалтай байгаа үедээ ажил дээрээ хамгийн шилдэг босс, ажилтан болон ирдэг.


4. Санаагаа амьдрал дээр хэрэгжүүл.

-Санаа олох амархан. Харин санааг амжилттай бүтээгдэхүүн болгох хэцүү. Чамайг маш урт удаан зам хүлээж байгаа бөгөөд чи хөдөлмөрлөж, тууштай байх хэрэгтэй. Тиймээс би хүмүүст үргэлж тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй гэж хэлдэг.


5. Ирээдүйгээ хар.

Чи эцсээ хүртэл өөртөө илэн далангүй байх хэрэгтэй. Хамгийн шилдэг арга бол өөрийгөө 80 жилийн дараа өнөөдрийн чиний амьдралыг харж байгаагаар төсөөл. 


6. Эрсдэл гаргахаас бүү ай.

Зоригтой шийдвэр гаргах маш хэцүү. Хүмүүсийг урамшуулж байх хэрэгтэй. Хэрэв чи зоригтой шийдвэр гаргах гэж байгаа бол маш гайхалтай эрсдэл хийж байна. Чиний шийдвэр юунд хүрэхийг чи мэдэхгүй. Эрсдэл ихэвчлэн бүтэлгүйтэлд хүргэдэг. Гэхдээ том амжилт маш олон бүтэлгүйтсэн санаан дээр суурилан бий болдог.


7. Багийн тоглогч бай.

Дэлхий ертөнцийг өөрчлөхөд асуудлыг шийдэх эсвэл ямар нэгэн зүйлийг төгс болгоход маш их хүч хөдөлмөрийг шаарддаг бөгөөд багийн ажиллагаа чухал хэрэгтэй байдаг.



1254

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.