Өнгөрсөн 7 хоногт, Америкийн эрчим хүчний яамны харьяа Oak Ridge National Laboratory, IBM компани өөрийн Summit хэмээх супер компьютерыг танилцууллаа. Ингэснээр дэлхийн хамгийн хүчирхэг компьютер гэгдэх Sunway TaihuLight – ийг тооцооллын хурдаар гүйцэж, Америкчууд дэлхийн хамгийн хүчирхэг супер компьютертой боллоо.

Summit-ийн нэг секундэд хийх ажлыг ганцаараа хийнэ гэвэл 6.3 тэрбум жилийн турш ганц секундийн завсарлагагүйгээр ажиллана гэсэн үг юм. Давуу тал нь судлаачдад шинжлэх ухааны тооцоолол хийх боломжтой дэлхийн анхны exascale супер компьютер аж.

200 сая ам.долларын энэхүү супер компьютер нь IBM AC922системийн 4608 тооцоолох сервер, эдгээр сервер бүр нь 2 ширхэг 22 цөмтэй, IBM Power9процессор(CPU)болон тус бүрдээ 6 ширхэг Nvidia Tesla V100 график процессорыг(GPU)агуулсан ба нийтдээ 9216IBM Power9 CPU, 27,648 Nvidia Volta GPU-тэй.

Summit-ын эрчим хүчний үр ашгийг харьцуулба TaihuLightнь 2 мегаваттаар бага эрчим хүч зарцуулдаг. Мөн хэт халалтаас хамгаалж систем минут бүрт 15.1 тонн усыг насосоор шахдаг шингэн хөргөлтийн системийг мөн агуулсан байна.

Summit суперкомпьютер нь 520 метр квадрат талбайг эзэлсэн, 340 орчим тонн жинтэй, 2 ч теннисний талбайг бүрхэнэ. Summit нь их энергийн физик, эрүүл мэндийн салбаруудад машин сургалтын аргыг ашиглан их хэмжээний өгөгдөл дээр ажиллах боломжийг судлаачдад гаргаж өгч байгаа юм.

Энэхүү систем нь 300 километр урт шилэн кабелиар холбогдсон бөгөөд 250petabytes хэмжээтэй мэдээлэл хадгалах хүчин чадалтай буюу энэ нь 74 жилийн HDформаттай видеотой тэнцэж байгаа юм.

Одоогоор Summit дэлхийн хамгийн хүчирхэг супер компьютер гэгдэж байгаа боловч, ирээдүйд буюу 2021 оноос Oak Ridge National Laboratory1exaflop (1018)буюу 1000petaflop-ийн хүчин чадалтай супер компьютерыг бүтээхийг зорьж байна. 

Эх сурвалж: https://ipt.ac.mn