Альгирмаагийн Энэрэл
09 сарын 22, 2022
Монголчууд амаржсан эхэд шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг уламжлалтай. Тийм ч учраас ар гэрийхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл авч ирэх тохиолдол түгээмэл болсон.
Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог.
Тиймээс ЭХЭМҮТ шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүллээ.
Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй , сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байна. Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн мөн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгнө гэв.
Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.