Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй бууснаас болж, өнгөрсөн долоо хоногт орсон усархаг бороонд тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учраад буй юм.

Үүнд холбогдох арга хэмжээг авч, Монелийн уулзвар дахь үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан аж ахуйн нэгжийг албадан буулгах ажлыг зохион байгуулж, нураалтын явц 90 хувьтай байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.