Айраг ундааг аяга дамжуулан уух нь коронавирусийн халдвар тараах эрсдэлтэй

Х.Оргил
07 сарын 12, 2020

Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын эдгээр өдрүүдэд нэг аягаар айраг дамжуулан ууж болохгүйг зөвлөлөө.

Шинэ коронавирусийн халдвар шүлсээр дамжин халдварладаг тул иргэд айраг, цагаа уухдаа аяга дамжуулахгүй байх нь чухал гэв.

Мөн ЭМЯ-ны зөвлөгөө мэдээлэл авах утсанд иргэд амны хаалт зүүхгүй байгаа талаар гомдол ирж байгаа тул иргэдийг амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.

Холбоотой сэдвүүд

айраг уламжлалт хоол хүнс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.