FinanceBuzz гэх санхүүгийн компани 13 аймшгийн киног нэг дор үзээд 1300 ам.долларын шагнал авах зоригтой хүнийг хайж байна.
Энэхүү сонирхолтой уралдааны зорилго нь өндөр өртгөөр бүтсэн гэхээсээ илүү киноны зардал, сэтгэл хөдлөл, киноноос мэдэрч буй айдас хоорондоо хамааралтай эсэхийг мэдэх юм.
Аймшгийн кинонууд бидний сайн мэдэх супер баатрууд, ид шид, адалт явдалтай кинонуудтай харьцуулахад маш бага зардлаар бүтдэг аж. Гэсэн хэдий ч ашиг орлогоороо голдуу тэргүүлдэг байна.
Тухайлбал, 2007 онд нээлтээ хийсэн “Paranormal Activity” кино ердөө 15 мянган ам.долларын төсвөөр бүтсэн ч 193 сая ам.долларын ашиг олжээ.
Үзэгчдийг айлгахын тулд ашигласан тусгай эффект, дуу чимээнээс илүүтэй киноны бодит түүх нь хүний айдаст автуулах шалтгаан болдог гэнэ.
1300 ам.доллар халааслахаар ирсэн хүмүүст доорх кинонуудыг үзүүлэхийн зэрэгцээ кино үзэж дуустал зүрхний цохилтыг нь хэмжих аж.
Аймшгийн киноны жагсаалт:
“Хөрөө” (Saw)
2. “Амитивиллийн аймшиг” (Amityville Horror)
3. Аниргүй газар” (A Quiet Place)
4. “Аниргүй газар” 2-р бүлэг (A Quiet Place Part 2)
4. Чихэрчин (Candyman)
5. Далд хүч (Insidious)
“Блэйрийн шулмын төлөвлөгөө” (The Blair Witch Project)
8. “Харгис хүмүүс” (Sinister)
9. “Эндээс гар” (Get Out)
10. Цагаатгал (The Purge)
11. “Халлоуин” (Halloween) (2018)
12. “Ер бусын ажиллагаа” (Paranormal Activity)
13. “Аннабелл” (Annabelle)
Эх сурвалж: FinanceBuzz, CNN
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.145] ・ 2021.09.16 Хариулах
Ez thu haha haana um be uziilde pls
Зочин [121.188.42.226] ・ 2021.09.16 Хариулах
End bn
Санал болгох
1 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийн 80 хувь нь доройтсон гэдэг нь асуудлыг тодорхойлж байгаа болохоос хөрөнгө оруулалт хийх үндэслэл болохгүй
2 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
3 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
4 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
5 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа