Netflix компанийн бүтээл "Squid Game" олон ангит кино гарсан даруйдаа шуугиан тарьж АНУ-ын зах зээлд тэргүүлсэн анхны солонгос кино болсон билээ. 

45,6 тэрбум воны бооцооны төлөө амь насаа үл хайхран нууцлаг эрсдэлтэй тоглоомд оролцож буй хүмүүсийн тухай гардаг уг киног Netflix жинхэнэ амьдрал дээр хийхээ зарласан байна. 

Тус шоу кино зохиолын дагуу 456 оролцогчтой зохиогдох аж. Эцсийн ялагч нь  4 сая 560 мянган ам.долларын шагналын эзэн болох юм.

Энэхүү шоунд оролцох боломж хүн бүхэнд нээлттэй гэнэ. Бүртгэл эхэлсэн бөгөөд гол шалгуур нь 21 наснаас дээш буюу насанд хүрсэн, гадаад пасспорттой байх гэжээ. Мөн Netflix компанитай холбоо хамааралгүй хүн бүхэнд нээлттэй гэж зарласан байна.Сонирхсон хэн бүхэн энд дарж бүртгүүлэх боломжтой юм.

Бодит "Squid Game" ирэх оны эхээр 28 хоногийн турш үргэлжилнэ.

Бичлэг үзэх:


Эх сурвалж: squidgamecasting.com