Б.Баясгалан
08 сарын 07, 2020
Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "8 дугаар сарын 06-нд нийт 261 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 8 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 165 хүний шинжилгээ, ажиглан тусгаарлах байранд байгаа 52 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинэилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгосон 8 хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 260 нь эмчлэгдэн эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж буйгаас 31 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 47 нь сувиллын ажиглалт, тандалтад, 30 нь гэрийн ажиглалтад байна. 183 хүний сувилал болон гэрийн ажиглалт тандалтын хугацаа дууссан.
ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.90.37] ・ 2020.08.07 Хариулах
Та нар минь маш сайн ажиллаж бгаа шүү. Эич нартаа талархаж бна. 1 асуулт бна. Эдгэрсэн хүмүүсээс дахин корона илэрсэн гэж үнэн вм уу.