Жузеппе Патерно гэх 98 настай эр магистрийн зэргээ хамгаалж, Италийн хамгийн ахмад төгсөгч болжээ. 

Тэрбээр Палермогийн их сургуулийн түүх, философийн ухааны бакалаврын зэргийг 96 настайдаа буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хамгаалж байсан юм.  Энэ жил тэрбээр мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурч, магистрын зэргээ амжилттай хамгаалжээ.

Гэр бүлийнхэн нь цахим хуудастаа боловсролын зэргээ амжилттай сайн хамгаалж, өндөр үнэлгээтэй төгссөнд нь ихэд баярлан, бахархаж байгаагаа илэрхийлжээ. 

Хэдий өндөр настай болсон ч тэрбээр цаашид амрах бодолгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн бичгийн машин ашиглан зохиол бүтээл туурвихаар зорьж байгаа гэнэ.

Патерно 1923 онд Сицилийн ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд эрдэм ном сурах хүсэлтэй байсан ч залуудаа их сургуульд сурч чадаагүй байна. Харин энэ хугацаанд тэнгисийн цэргийн хүчинд алба хааж дараа нь төмөр замын ажилтан болжээ. 

Италийн Палермо дахь гэртээ бичгийн машин ашиглаж байгаа нь