"Thanks student" клубээс санаачлан хэрэгжүүлэх гэж буй "ГАРАА" төслийн нээлтийн үйл ажиллагаа 3.24-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  

Уг нээлтийн үйл ажиллагаанд "Thanks student" клубийн 6 салбарын удирдлагууд, 6 их дээд сургуулийн оюутны холбоо, 50 клубүүдийн төлөөлөл, Sankou групын төлөөлөл оролцсон байна.  

Үйл ажиллагаан дээр ГАРАА төслийн танилцуулга хийгдэж клуб, оюутны холбоо, боловсролын яаманд хамтран ажиллах хүсэлтээ хүргүүлж, ажил хэрэгч уулзалтуудыг шат  дараатай хийхээр болжээ. 

"Thanks student" клубийн тэргүүн Б.Цэнгэлмаа нээлтийн үеэр "Оюутнууд нийлж нийгэмдээ хөрөнгө оруулалт хийхийг зорьдог, тэгш эрхийн төлөө дугардаг, нэгддэг, хамтран ажилладаг болсон гэдгийг ГАРАА төслөөр бид батлан харуулахыг хичээх болно" гэв. 


Thanks student клубийн бодлогын зөвлөлийн дарга Г.Мандах "ГАРАА төсөл нь алслагдмал сумын сургуулиудын сургалтын орчныг мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн тусламжтай бүрдүүлэх, сурагчдад технологийн мэдлэг олгож, сургалтын агуулга, чанарыг сайжруулах, уламжлалт сурах бичигтэй хослуулан төрөл бүрийн мультимедиа, интерактив контент ашиглах, анги танхимд сурагч төвтэй сургалт явагдах, мэдээллийн технологид суурилсан сургалтад үе шаттай шилжих эхлэлийг тавих зорилготой" гэлээ.