Э.Мөнхтуяа
05 сарын 22, 2019
97 настай нөхөр нь 99 настай эхнэртээ хайрынхаа бэлэг тэмдэг болгон цэцгийн баглаа өгсөн нь сошиал ертөнцөд олны хайр хүндэтгэлийг төрүүлжээ.
Хятадад 5 дугаар сарын 20-ний өдрийг “I love you” (wo ai ni) буюу хайраа илчилдэг албан бус “Гэгээн Валентины өдөр” гэж үздэг аж.
Уг бичлэгээс гадна өөр нэг дүрс бичлэгт тэрээр эхнэртэйгээ хоол хуваан идэж байгаа болон хүзүүний зүүлт зүүж өгч буйг харуулжээ. Тэд Шиандин хотын Линид амьдардаг ба бие биеэсээ тусдаа явах нь ховорхон харагддаг хэмээн ач охин нь хэлжээ. Тэд “хамтдаа байх цаг бага үлдсэн тул хамтдаа өнгөрүүлж байгаа өдөр бүрийг нандигнадаг” гэжээ.


Эх сурвалж: nextshark.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.