Болзоо бол маш гайхалтай ч нөгөө талаараа хэцүү зүйл. Хэрэв та ганц бие эрэгтэй бол танд дуулгах таатай мэдээ байна. 2016 оны судалгаагаар дундажаар ганц бие 88 эрэгтэйд гэрлээгүй 100 эмэгтэй ноогдож буй. 

Үүнээс үзэхэд эрчүүдэд эрэлт хэрэгцээ байна гэсэн үг.

Гэхдээ эмэгтэйчүүд зөвхөн таны төлөө өрсөлдөхгүй өөр хүний төлөө өрсөлдөж мэдэх тул та зүгээр сууж болохгүй. Тиймээс бидний бэлтгэсэн энэхүү мэдээ танд илүүдэхгүй. 

Бид хэд хэдэн судалгааг үндэслэн эмэгтэй хүнтэй танилцахад хамгийн үр дүнтэй шинжлэх ухааны 9 зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна.


1. Түүнд хооллох санал тавь

Frontiers in Psychology сэтгүүлд хэвлэгдсэн 2014 оны судалгаагаар хамт хооллох нь “харилцааг дотно болгож өгдөг” гэжээ. 


2. Сахлаа бүү хус

Зарим эмэгтэйчүүд сахалд дуртай байдаг. Нүүрэн дээрх үс эрэгтэйлэг байдал, боловсорсон гэдгийг харуулдаг. Тиймээс сахал эмэгтэй хүнийг анхны болзоонд урихад тус болох боломжтой. Evolution and Human Behavior-д хэвлэгдсэн судалгаагаар эмэгтэй хүмүүс сахалтай эрчүүдээс илүү ширүүн үсэнд дуртай гэжээ.


3. Өөрийн дотоод хүүхэмсэг зангаа орхи

Нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 90 хувь нь сээтгэнүүр, хүүхэмсэг эрчүүдэд дүргүй гэжээ. Харин эмэгтэйчүүдийн 65 хувь нь эрэгтэйчүүдийг энгийн, өөртөө итгэлтэй, шулуун шударгаар танилцахад дуртай гэж хариулжээ.


4. Улаан өнгийн хувцас өмс

Энэ нь загвартай огт холбоогүй юм. Их Британид явуулсан нэгэн судалгаагаар улаан өнгө нийгмийн ямар нэгэн дохио өгдөг үү гэдгийг илрүүлжээ. Судлаачид хэд хэдэн эрчүүдийн зургийг дарж, фотошопоор хувцасны өнгийг нь сольжээ. Дараа нь эмэгтэйчүүдэд улаан өнгийн хувцастай эрчүүдийн зургийг харуулахад тэд илүү дур булаам, хамаагүй шийдэмгий гэж дүгнэжээ. Харин эрчүүдэд яг ижил зурагнуудыг үзүүлэхэд тэд улаан хувцастай хүмүүсийг илүү давамгай харагдаж байна гэж хариулсан байна. Тэгэхээр улаан өнгө бидэнд ямарваа нэгэн нөлөө үзүүлдэг болох нь.


5. Хошигнол (мэдээж хэмжээ хязгаартай)

Эмэгтэй хүмүүс хошин шогийн мэдрэмжтэй эрчүүдэд дуртай. Гэхдээ эрдэмтэд одоог хүртэл эмэгтэй хүмүүсийг яагаад эрэгтэй хүний хошин шогийн мэдрэмжид татагддаг болохыг илрүүлж чадаагүй. Тэд тоглоом шоглоом хийдэг эрчүүд эмэгтэй хүний нүдэнд илүү ухаантай харагдуулдаг гэж дүгнэжээ. Харин зарим судалгаанууд хошин шогийн мэдрэмж оюуны чадамжтай огт хамаагүй гэжээ.

Канзасын Их Сургуулийн Жеффри Холлын бодлоор хошигнол нь эрэгтэй хүнийг нийтэч гэдгийг харуулдаг гэжээ. 


6. Бензин, принтерын хор, арьсны төрлийн үнэр илүү таатай

Саван үйлдвэрлэдэг Daz компани хамгийн сэтгэл татам үнэрийг тодорхойлохын тулд 2000 хүнээс судалгаа авсан байна. Судалгааны үр дүнгээр бензин, принтерын хор, будаг, арьсны үнэр зэрэг нь эрэгтэй хүмүүсийн хувьд таатай үнэр гэж гарсан бол эмэгтэйчүүдийн хувьд уруулын будгийн үнэр, хүүхдийн тосны үнэр хамгийн сэтгэл татам үнэр гэж гарсан байна.

Тэгэхээр үнэр болзоонд ямар үүрэг нөлөө үзүүлдэг вэ? Нэгэн судалгаагаар эмэгтэй хүмүүс эрэгтэй хүний хөлсний үнэрийг үнэртэхэд илүү мэдрэмтгий, сэрэл нь хурдан хөдлөдөг байна.


7. Том бол

Бид арай ахимаг насны эрэгтэй хүн, дүү эмэгтэй хүний хэвшмэл ойлголтын талаар мэднэ. Стивен Проульскийн энэхүү ойлголт амьтны ертөнцөд ч гэсэн хамааралтай байдаг гэжээ.

Амьтны ертөнцөд эмэгтэй буга үргэлж өөрөөс ах, үзэсгэлэнтэй эвэртэй бугад сэтгэл алдардаг байна.


8. Ямар нэгэн хөгжмийн зэмсгээр тогло

2014 онд Psychology of Music сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар судлаачид нэгэн залууг гудамжинд суулгажээ. Тэрээр санаандгүй өнгөрч яваа 300 эмэгтэй хүнтэй ярилцсан. Анх тэрээр зүгээр сууж, дараа нь спорт цүнх барьж, хамгийн сүүлд гитар барин сууж байжээ.

Аль тохиолдолд залуу хамгийн олон утасны дугаар цуглуулж чадсан гэж бодож байна? Тийм ээ энэ бол гитар.


9. Мөрөө тэгшил

2015 оны судалгаагаар эмэгтэй хүмүүст эрчүүдийн цээж урагш, мөр тэгш биеэ сулласан байдал таалагддаг гэжээ.