Залуучуудын Өргөн Чөлөө Ротаракт клуб “Өгсөх Зам” төслийнхээ хүрээнд менежментийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. 

Маргааш болох энэхүү арга хэмжээ нь өөрсдийн бизнесээ эхлэсэн  ч эвээ олохгүй байгаа менежерүүдэд зориулагдсан бөгөөд туршлагатай, шилдэг лидерүүдээс мэдлэг мэдээлэл, бодит туршлага сонсох боломжийг олгож ажээ. Мөн хүрэлцэн ирсэн илтгэгчдээс өөрийгөө болон бусдыг хэрхэн манлайлах, менежментийн арга барилаа сайжруулах, борлуулалтаа өсгөн баг хамт олноо үр дүнтэй удирдан хэрхэн амжилтанд хүрэх талаар ойлголт авч хэлэлцүүлэгт оролцох боломжтой. 

“Менежментийн тухай ярилцья” нээлтэй хэлэлцүүлгийн үндсэн хэсгийн оролцогчоор “Хархорум Дижитал ХХК”-ийн үүсгэн байгууллагч Д.Энхбат, “NPC & Mandal” ХХК-ийнгүйцэтгэх захирал, Голомт банкны хүний нөөцийн зөвлөх Ц.Энхжаргал, Вагнер Ази Автомотив ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Гаррет Вилсон нар уригджээ.

Энэ үеэр бизнес, банк санхүү, нийгэмийн салбарын төлөөллүүд “Байгууллагын Менежментийн” сэдвээр нээлттэй ярилцаж, өөрийн үнэт туршлагаасаа хуваалцаж, үйл ажиллагааны оролцогчдод зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Залууст мэдээллийн хөрөнгө оруулалтын хийн амьдралаа илүү томоор харж зорилгодоо хүрэх дөт замыг олоход туслах уг арга хэмжээнд зөвхөн бүртгүүлсэн эхний 50 хүн л оролцох боломжтой аж.

"Өгсөх зам" арга хэмжээний үеэр туршлагатай бизнесменүүд, салбартаа манлайлагч 50 удирдагч тус бүрээс 14 асуултыг асууж 700 шийдлийг багтаасан номын нээлт болох юм.  Номын баатруудтай уулзаж, танилцах Салбар салбарын залуу энтрепернеруудтай мэдлэг туршлагаа солилцох боломж нээлттэй бөгөөд энэ удаа мастер борлуулагч А.Урангоогийн амжилттай борлуулалтын арга барилаас хуваалцах юм байна.