“Өвлийн хайрын дуу” киноны Чанвугийн дүрээр танил болсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Бэ Юүн Жүн охидын хамтлагийн дуучин бүсгүйтэй хуримлаад гурван жилийг үдэж байгаа билээ. Тэд 13 насны зөрүүтэй хамгийн алдартай хосуудын нэг юм. Тэр хэдхэн хоногийн өмнө хоёр дахь хүүхдээ Сөүлийн эмнэлэгт өлгийдөн авсан байна. Хүүхдүүд 2 насны зөрүүтэй ажээ. 

Алдарт жүжигчин 2010 оноос хойш уран бүтээлдээ анхаарал хандуулахаас илүүтэй бизнест хүч сорьж эхэлсэн бөгөөд жилийн орлого нь 80 сая ам.доллар юм.