Тэргүүлэх ач холбогдлоо тодорхойлох цаг болсон. Эдгээр алдаануудыг бүү гаргаарай! Хэрэв та эмэгтэй бол та 20-30 насны хооронд бүтэн арван жилийн турш өөрийгөө хайж олох эрэл хайгуулыг хийсэн байх магадлал өндөр. Энэ үе бол хамгаалагдаагүй цаг хугацаа, эргэлзээтэй шийдвэр, аймшигтай дадлага, муу секс болон ойлгомжгүй сэтгэл хөдлөлийн үе.

Хэрэв та 20-30 нас хүртэлх хугацааг давж, мэдрэл муутай хүнтэй сууж, өөрийнхөө мэргэжлийн нэр хүндээ унагалгүй даван туулсан бол та өөрийгөө азтайд тооц. Учир нь та бүгдийг маш зөв хийж байна.

Нөгөө талаас 30 насны үе бол өөрийгөө ухамсрлах цаг болсон. Энэ хугацаанд та өөрийнхөө карьерийг бүтээж, гэр бүлтэй болох хэрэгтэй. Бүрэн том хүний амьдрал зохиоход бат бөх суурийг тавьж өгөх хэрэгтэй. Тиймээс тэргүүлэх ач холбогдолоо тодорхойлох цаг болсон. Тиймээс бид 30 настай эмэгтэйчүүд “хөгшдөх” 9 зүйлийг олсон.


Бүрэн цалин хөлс өгдөггүй ажил олгогч

Хэрэв та яг ижил ажил үүрэг гүйцэтгэж, ижил ажлын бүтээмжтэй бусад ажилчдаас танд дутуу цалин мөнгө өгж байгааг мэдэж байгаа мэдэж байгаа бол үүнийг тэвчхээ болих хэрэгтэй. Тиймээс таны хөдөлмөрийг үнэлэх удирдагчийг олох хэрэгтэй.

Та 30 нас хүрсэн үү? Тийм бол хариуцлагатай үйлдэл хийх, зөв шийдвэр гаргах цаг ирсэн!


Өөрийнхөө биеийг үл тоомсорлох

Хүн бүр цаг хугацаа өнгөрөх тусам метаболизм удааширдаг гэдгийг мэддэг. Энэ нь таныг идэж буй зүйлдээ анхаарах цаг гэдгийг батлах ганц зүйл.

Та 20 настай байсан шигээ харагдана гэдэг худлаа. Гэхдээ өөрөө өөртөө шилдэг хувилбар яагаад бүтээж болохгүй гэж?

Өөрийгөө анхаарах маш чухал. Ганцхан энгэснээр та өөртөө итгэлтэй болж чадна. Энэ нь танд хэрэг болно, итгээрэй!


Та хэн байгаадаа уучлалт гуйх хэрэггүй

Би бол зохиолч. Би зоригтой. Би шунал тачаалтай. Хэрэв би хайртай бол бүхий л зүрхээрээ хайрладаг. 20 настай байхад намайг хэтэрхий мөрөөдөмтгий, хэтэрхий сэтгэл хөдлөлтэй, хэтэрхий романтик гэж шүүмжилдэг байсан. Харин одоо надад бусад хүмүүсийн бодол огтхон ч хамаа байхгүй!

Хэрэв та өөрийнхөө гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун бус байдаг бол та бусдаас хамааралтай байна гэсэн үг.

Өөрийнхөө мэдэрч буйгаар хий. Зөвхөн ийм замаар та сайн хүн болж, хэний ч өмнө уучлалт гуйх хэрэггүй.


Зөрчилтэй эрчүүд

Та 20 настай байхад дуу дуулж, гоё үгс хэлчээд дараагаар нь ямар үйлдэл хийхээ мэддэггүй залуучуудад зарцуулах цаг хангалттай байдаг.

Зарим залуучууд романтик харилцаанд бэлэн биш байдаг. Дараагийн хэд нь харилцаа хүсдэггүй. Харин дараагийн хэд нь хүчин чармайлт гаргаж чаддаггүй. Энэ нь хэвийн зүйл.

Хэрэв та 30 хүрсэн бол та илүү няхуур байх хэрэгтэй. Танд утгагүй харилцаа хэрэггүй. Өөрийнхөө цаг хугацааг хайрлаж халамжил. Бие сэтгэл, хүч, сэтгэл хөдлөлөө хэмнэ.

Цаашид хүч хөдөлмөр, хүчин чармайлт гаргаж чадах хүн л таны нэг хэсэг болж чадна.


Өөрийнхөө гадаад төрхөөс болж итгэлгүй байдал

Миний эргэн тойронд өөрийнхөө гадаад төрхөөс болж өөртөө итгэлгүй байдаг олон найз байдаг. Дотуур хувцасгүй тэдний өгзөг гоё харагдаж байна уу? Тааз хэсгээр хэтэрхий их өөх байна уу? Эдгээр асуултанд би нэг л зүйл хэлдэг: «Хэнд хамаатай юм бэ?

Хэрэв та 30 нас хүрсэн эмэгтэй бол өөрийнхөө таазыг Тейло Свифтын таазтай харьцуулах хэрэггүй. Хэрэв танай найз залуу харьцуулж байвал тэр тэнэг залуу.

Таны бие бол таны ариун сүм. Та өөрөө өөрөөрөө бахархахгүй бол таны өмнөөс хэн ч бахархахгүй!


Өөрийгөө бусадтай харьцуулах

Өөрийнхөө амьдралыг хүний амьдралтай хэзээ ч бүү харьцуул. Тэр тусмаа та өсвөр насны хүүхэд биш бол. Тэр тусмаа Facebook-ээр дамжуулж.

Та бусад хүмүүсийн амьдралын нэгээхэн хэсгийг харж байгаа гэдгийг сана. Магадгүй хамгийн сайн талыг нь.

Харин 30 насандаа хүн бүр өөрийн гэсэн аз жаргалын замтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө ажлын, ангийн эмэгтэйчүүдтэй харьцуулах утаггүй зүйл, харьцуулаад ч хэрэггүй.


Хямд будалт

Өндөр зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн ард түмний хэргэлдэг эгэл жирийн бүтээгдэхүүнээс дөрөв дахин үнэтэй байх тохиолдол бий. Гэхдээ хэрэв та гайхалтай сайхан харагдахыг хүсэж байвал үүнээс салах хэрэгтэй.

Хямд будаг, чанаргүй крем таны нүүрэнд ямар үр нөлөө үзүүлж байгаа тухай бодоод үз. Гоо сайхны бүтээгдэхүүн бол эмэгтэй хүнийг эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлдэг зүйл. Тйимээс хэмнэж хэзээч болохгүй.

Үүний оронд хувцсан дээр хэмнэ. Эсвэл үдэшлэг дээр. Өөрийнхөө гадаад төрхөнд анхаар.


Өнгөрсний тухай яриа

Эми Янгын «Би хийж чадах бүхнээ хийсэн» гэдэг үгийг сана.

Харамсах хэрэггүй! Таны амьдрал өмнө нь өөр сонголт хийснээр өөр байх байсан гэсэн дэмий зүйл бодхоо боль. Та магадгүй өөр амьдралаар амьдрах боломжтой байх байсан. Гэхдээ таны төсөөлж байгаа шиг амьдарч чадах байсан болов уу?

Бидний өмнө шинэ амьдралыг тэгээс эхлэж болох маш олон цаг хугацаа байна. 


Бодит ажлын байргүй хөвгүүд

Би өглөө бүр босох шалтгаантай залуучуудыг хүндэлдэг байсан. Би жинхэнэ эрчүүд жинхэнэ ажил эрхлэх ёстой гэж боддог. Хэрэв би өөрийнхөө үеийн залуутай танилцаад, тэр залуу эцэг эхтэйгээ амьдардаг бол «гэрэл унтраах» цаг болсон гэсэн үг. Тэр залуутай би ямар ч харилцаа тогтоохгүй.

Ажил гэдэг тачаангүй үг биш. Гэхдээ секс надад огт хамаагүй. Би өөртэйгөө хос болох залууг олмоор байна. Түүнтэйгээ гэртээ амарч, кино үзэж, «мөнгөгүй» одоо яаанаа гэдэгт санаа зовохгүй амьдармаар байна. 

30 нас гарчаад «өөрийгөө хайсаар» байгаа залуучуудад би итгэдэггүй. Чамд ч гэсэн зөвлөхгүй байна.

Бидний бэлтгэсэн энэ жижиг жагсаалт танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Өөрийнхөө залуу насаа хайрлаж, хамгаалж, сайхан өнгрүүлээрэй охид бүсгүйчүүдээ! Өөрийнхөө залуу насыг хэн нэгэнд даатгах хэрэггүй.