Хамгийн түгээмэл нууц үг бол "password". АНУ-ын кибер аюулгүй байдлын Nordpass.com сайтын хийсэн судалгаагаар өнгөрсөн 2021 онд 275 сая гаруй нууц үг алдагдсан гэсэн судалгаа байна.

Түүнээс гадна 123456 гэдэг нууц үгийг мартахгүй, хамгийн сайн нууц үг гэж 103 сая хэрэглэгч итгэдэг болох нь батлагдсан байна. Харамсалтай нь уг нууц үгийг тайлахад ердөө нэг секундээс бага хугацаа ордог байна.

Ингээд хамгийн их алдагдсан буюу тайлахад 1 секундээс бага хугацаа ордог 10 нууц үгийг танилцуулж байна.

1. 123456
2. Password
3. 12345
4. 123456789
5. password1
6. abc123
7. 12345678
8. qwerty
9. 11111
10. 1234567

Нэмж хэлэхэд хамгийн түгээмэл нууц үгэнд нэрс их ордог байна. 

Жишээлбэл спортын багийн нэр Liverpool гэх мэт, golfer, bitcoin, parola, fuckyou, hallo, dragon, apple, хөгжмийн хамтлаг, дуучдын нэрс Metallica, One Direction, Dua Lipa, Adelle гэх мэт хамгийн их түгээмэл байдаг байна.

✔ Азийн орнуудад ялангуяа хятад хэлтэн орнуудад woaini, zxcvbnm, dedewang, wodima123, woaiwojia, caonima, buzhidao, 163.com, zhang123, wang123, super123 эсвэл 8-ын тоо орсон нууц үг хамгийн их хэрэглэдэг байна. 

✔ Энэтхэгт хамгийн их хэрэглэгддэг нууц үгийн тоонд priyanka, iloveyou, krishna, sairam, omsairam, rakesh зүэрэг ордог байна. 

Өмнөд Солонгост 1q2w3e, 1q2w3e4r, 123qwe зэрэг нийтлэг бол Орост marina, nikita, Японд sakura, asdf1234, 1qaz2wsx, doraemon, fujitvpass, masahiro, takahiro зэрэг элбэг байдаг гэнэ.

Хамгийн аюулгүй, найдвартай нууц үг бол 12 тэмдэгт урт (урт тусмаа сайн) том, жижиг үсэг, тоо цэг таслал, анхаарлын, асуултын тэмдэг орсон бол сайн.

Эх сурвалж: https://nordpass.com/