АНУ-ын Мета компани Хятадад төвтэй хуурамч мэдээлэл цацдаг онлайн сүлжээтэй холбоотой 500 гаруй аккаунтыг Facebook-ээс устгадаг байна. Дээрх аккаунтууд Швейцарын эрдэмтэн Уилсон Эдвардс гэх хуурамч нэрээр интернетэд ковид-19 цар тахлын вирусийн уг гарлын талаар худал мэдээлэл тарааж байсан байна.

Эдвардын хэлсэн үг ишлэл, сэтгэгдлийг Хятадын төрийн төв хэвлэлүүд үүнд CGTN, Шанхай Дейли, Глобал Таймс зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөнөөр иш татдаг байсан байна. Швейцарын Элчин сайдын яам өнгөрсөн 8-р сард тийм нэртэй эрдэмтэн байдаггүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн 7-р сарын эхээр Facebook, Twitter ашиглан дээрх Уилсон Эдвардс гэгч хуурамч хаягаас коронавирусын гарал үүсэлд Хятадыг буруутгахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтдийг АНУ дарамталсан, шахалт үзүүлсэн гэж мэдэгдэж эхэлжээ.

Дээрх хаяг анхны постоо оруулахаас дөнгөж 2 долоо хоногийн өмнө нээсэн аккаунт байжээ, мөн гуравхан найзтай байсан байна. Энэ хаягтай холбоотой 524 аккаунт, 20 пейж хуудас, 4-н груп, 86 инстаграм аккаунт байсан байна. Тэд бүгд эх газрын Хятадын Sichuan Silence Information Technology Ltd компанийн ажилчид болон дэлхийн 20 гаруй оронд байгаа Хятадын төрийн өмчит дэд бүтцийн барилгын компанийн ажилчидтай холбоотой байсан байна. 

Эх сурвалж: https://www.bbc.com/