Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ авчрах Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр Сөүлээс хөөрсөн ч замдаа Бээжинд техникийн буулт хийжээ.

Энэ талаар МИАТ компани "МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийгээд байна.

Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрөхөд бэлэн болсон байна" хэмээн мэдээллээ.