Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шат дараатай нээхээр төлөвлөж буй. Үүнтэй холбогдуулан БНСУ-аас бусад улсын нутаг дэвсгэрээс нутаг буцах хүсэлт гаргасан иргэд 04 дүгээр сараас эхлэн МИАТ компанид шууд хандаж, Улаанбаатар хот руу тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах тийзээ захиална гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Тэгвэл МИАТ компани 04 дүгээр сарын тусгай үүргийн нислэгт тийз бичүүлэх талаарх зааврыг хүргэж байна.

МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар дахь салбаруудын ажиллах цагийн хуваарь:

  • Ажлын өдрүүдэд 09:00-19:00
  • Бямба-Ням 10:00-15:00

Улаанбаатараас эхлэлтэй нислэгүүдэд нээлттэй борлуулалт хийж буй тул зорчигч 11-333-999, cc@miat.com руу шууд хандан захиалга өгөх боломжтой.

Хэрэв та МИАТ ТӨХК-ийн ашиглаагүй тийзтэй бол тарифын зөрүү төлөөд тийзээ тусгай үүргийн нислэгт шилжүүлж болно.

Шаардлагатай мэдээллийг (пасспортын хуулбар, тийзний болон тусгаарлагдах байрны төлбөр төлсөн баримт, хэрэв хамааралтай бол вакцинжуулалтын сертификат, гадаад иргэдийн хувьд визний хуулбар) МИАТ ТӨХК-т имэйлээр ирүүлснээр тийз баталгаажна.


Тусгай үүргийн нислэгийн тийзийн хямдарсан тариф

1. Сөүл-Улаанбаатар чиглэлд тариф 530.000 вон байсныг 72.100 воноор хямдруулж 457.900 вон

2. Токио-Улаанбаатар чиглэлд тариф 59.150 иен байсныг 8.100 иенээр хямдруулж 51.050 иен

3. Франкфурт-Улаанбаатар чиглэлд тариф 830 евро байсныг 99 еврогоор хямдруулж 731 евро

4. Истанбул-Улаанбаатар чиглэлд тариф 734 ам.доллар байсныг 105 ам.доллароор хямдруулж 629 ам.доллар

5. Нурсултан-Улаанбаатар чиглэлд 364 ам.доллар байсныг 50 ам.доллараар хямдруулж 314 ам.доллар болгожээ.