БНСУ-ын Сөүл хот руу өнөөдөр хөөрч, иргэдээ татан авах байсан тусгай нислэгийг маргааш болтол хойшлуулжээ.

Энэ талаар МИАТ ТӨХК "Энэ сарын 26-ны өдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ7301/ОМ7302 дугаар аяллын тусгай үүргийн нислэгийн цагийн хуваарьт Буянт-Ухаа ОУНБ орчмын цаг агаараас шалтгаалж өөрчлөлт орж, 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөж байна. 

БНСУ-ын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарна уу. Иймд хүчинтэй хугацааг заавал нягтлаарай" гэж мэдээллээ.


Дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ ТӨХК-ийн 11-333-999 дугаараас авна уу.