Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид 150 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхлэсэн Батболдын Буяндэлгэр нарын этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна. 

Эдгээр этгээдүүд энэ оны 1 дүгээр сараас эхлэн 9 дүгээр сар хүртэл бусдыг цахимаар залилсан нь тогтоогдоод байгаа аж.

Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргажээ. Харин үлдсэн 130 орчим иргэн цагдаагийн байгууллагад хандаагүй талаар НЦГ-аас мэдээлэв. Тиймээс түүнд залилуулж хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг хүсэв. Хэрэв та цахим луйварт өртөж байсан бол цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдох болох аж.

Мөн иргэдэд хэн болох нь үл танигдах хүнтэй харилцаж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.