50 дугаар сургуулийн ойр орчмоос хүүхэд алга болсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байгаа билээ.

Тэгвэл алга болсон охиныг олсон гэж ЦЕГ-аас мэдээлэв. Охиныг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс өчигдөр олсон бөгөөд тэрээр ангийнхаа хүүхдийн гэрт байсан аж.

ЦЕГ-аас мэдээлж буйгаар одоог хүртэл олдоогүй ор сураггүй, эрэн сурвалжлагдаж байгаа 18 хүүхэд байгаа аж.