Иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн гурван чиглэлд өдөр бүр 07:00-22:00 цаг хүртэл нийтийн тээврийн автобус үйлчилгээ үзүүлж байна.

Тодруулбал,

1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;

2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 1 автобус 1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;

3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 1 автобус 2 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос үйлчилж байна.