Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхлэн үргэлжилж байна.

Тус хуралдаанаар төгсөх буюу 12 дугаар ангийн 30.000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав.

Улмаар нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.

Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэн өнөөдрөөс 1088 сургалтын төвийг үе шаттай нээхээр болсон. Сургалтад 16-аас дээш насны иргэдийг хамруулна.