Х.Оргил
11 сарын 15, 2022
Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, үйлчилгээний арга зүй, кэйс менежмент сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулж байна.
Хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд нь хохирогчийг хамгаалж үйлчилгээ үзүүлхээс гадна гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх, ялангуяа хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлэх шаардлагыг үндэслэн хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, үйлчилгээний арга зүй, кэйс, менежментийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтын хүрээнд кэйс менежмент түүний товч агуулгыг танилцуулж, кэйсийг үнэлэх, кэйс төлөвлөгөөг хэрэгжүүлэх төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс, кэйс хаахад анхаарах зүйл, дүгнэх болон хамтарсан багт нийгмийн ажилтны үүрэг оролцоо, үйлчлүүлэгчтэй ажиллахад анхаарах зүйл зэрэг асуудалд төвлөрөн ажиллаж байна.
Улмаар хүчирхийллийн хохирогчдод болон хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтнуудын арга зүй сайжрахаас гадна хамтарсан багаар хэрэгжүүлэх нийгмийн ажил, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, гэр бүлийн бүх гишүүдэд цогц үйлчилгээ үзүүлэх юм
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.